10:35 PM
Posted In
шүлэг
Edit This
Хайранд чирүүлсэн сүнсээ аваад хорвоогоос би явлаа
Хаашаа гэдгийг нь сонирхоод хэрэггүй ээ
Үснийхээн ширхэг бүрийг замдаа би орхиноо
Үхмээр санагдсан үедээ түүгээр замаа олоорой
10:32 PM
Posted In
шүлэг
Edit This
Дэрвэж нисдэг шувуу болоосой
Дээрээс чинь үргэлж харах юмсан
Өөрийн чинь дуртай сүрчиг болоосой
Өвөрөөс чинь үргэлж үнэртэх юмсан
10:28 PM
Posted In
шүлэг
Edit This
Харлачих вий зvрх нь гэж би шимшрэнэ
Алдарчих вий итгэл нь гэж би хичээнэ
Хєрчих вий сэтгэл нь гэж би зовнино
Хайртай гэж хэлэхээ мартахгvй юм шvv чамдаа
Чамайгаа харах гэж тосдог байсан замаараа
Чамтайгаа хvvгээ хєтлєлцєєд алхах би жаргалтай
Энэ замын эхлэл чиний минь хайранд бий
Эцэс тєгсгєл нь харин миний зvрхэнд бий
Би чамдаа хайртай
10:27 PM
Posted In
хором
Edit This
Мандаагүй байсан ч наранд би итгэдэг
Мөргөөгүй байсан ч бурханд би итгэдэг
Хараагүй байсан ч чамдаа би итгэдэг
Хамгаас илүү хайрандаа би итгэдэг
10:23 PM
Posted In
шүлэг
Edit This
Галзуурсан дурлалын мананд төөрсөн би
Ганцхан чамд л хайр сэтгэлээ зориулж
Гарцаагүй тохиох тавилангийн эрхээр би
Гал халуун хайрандаа сөхөрсөн.
Даруу дөлгөөхөн занд чинь татагдсан
Дандаа л тэвэрт чинь байхыг би хүснэ
Дун цэнхэр тэнгэрийн шувуухай юм шиг
Дураараа цэнгэн жаргамаар байна чамтай
Ганцхан чинийх байх гэсэндээ ч юмуу
Гайхалтай хайрандаа шатсан ч юмуу
Бусдаас чамайгаа дэндүү харамлана
Бухимдаж дотроо хардаж шанална.
Дандаа тэвэрт чинь байхыг би хүснэ
Далай орчлонд 2улаа л юм шиг санагдана.
10:19 PM
Posted In
шүлэг
Edit This
Чамтай зөвхөн учрах гэж 100 жил хүлээсэн
Чамтай л зөвхөн уулзах гэж 100 хоног уйлсан
Чамайг л зөвхөн зүүдлэх гэж 100 шөнө шаналсан
Чамаар л зөвхөн хайрлуулах гэж 100 хүнийг орхисон
10:18 PM
Posted In
шүлэг
Edit This
Чамд зориулсан бүхэн ус адил үл тогтох
Чамд зориулсан бүхэн ус адил үл харагдах
Чамд зориулсан бүхэн ус адил үл үхүүлэх
Чамд зориулсан бүхэн ус адил үл амьдруулах
Чиний явсан зам ус адил хаашаа одох нь үл мэдэгдэх
Чиний үлдээсэн мөр ус адил маргааш ширгэх
Чиний гайхам харц ус адил үер буулгах
Чиний ялдам инээд ус адил багтаж ядан цалгих....
Чиний бүхэн ус адил үл таагдах
Чиний бүхэн ус адил үл хөдлөх
Чиний бүхэн ус адил үл арилах
Чиний бүхэн ус адил үл үлдэх....
10:11 PM
Posted In
шүлэг
Edit This
Ухаарч бай гэж амьдрал заяадаг
Уучилж бай гэж сэтгэл заяадаг
Хайрлаж бай гэж зүрх заяадаг
Хайрлуулж бай гэж хайр заяадаг
9:49 PM
Posted In
шүлэг
Edit This
Өөрөө ч мэдэлгүй боддог нь үнэн үү
Өөр хэнийг ч биш ганц тэр гэдэг гэсэн үнэн үү
Алсханаас ч болов харах гэдэг үнэн үү
Амьдаралаа холбон төсөөлдөг гэсэн үнэн үү
Нойрондоо ч зүүдэлдэг гэсэн үнэн үү
Нэг л мэдэхэд боддог гэсэн үнэн үү
Таарах гээд хүлээдэг гэсэн үнэн үү
Тавилан заяа минь гээд хайралдаг гэсэн үнэн үү