Ганцхан л минийх байхыг хүснэ

10:23 PM Posted In Edit This 0 Comments »
Галзуурсан дурлалын мананд төөрсөн би
Ганцхан чамд л хайр сэтгэлээ зориулж
Гарцаагүй тохиох тавилангийн эрхээр би
Гал халуун хайрандаа сөхөрсөн.
Даруу дөлгөөхөн занд чинь татагдсан
Дандаа л тэвэрт чинь байхыг би хүснэ
Дун цэнхэр тэнгэрийн шувуухай юм шиг
Дураараа цэнгэн жаргамаар байна чамтай
Ганцхан чинийх байх гэсэндээ ч юмуу
Гайхалтай хайрандаа шатсан ч юмуу
Бусдаас чамайгаа дэндүү харамлана
Бухимдаж дотроо хардаж шанална.
Дандаа тэвэрт чинь байхыг би хүснэ
Далай орчлонд 2улаа л юм шиг санагдана
.

0 comments: