Бодол

9:42 AM Edit This 0 Comments »
Өнөөдөр гэдэг нэгэн өдөр эхэлж бас дуусдаг нь үнэн. Үүнтэй адилаар нэг л мэдэхэд сургуулиа төгсөх цаг болжээ. Сургуулиа төгсөөд юу хийдэг билээ л гэж бодогдох юм. Өнгөрсөн жилүүдэд ер нь юу ч бодолгүйгээр санаа амар л явждээ. Сургууль төгсөх жилийг ухаарлын жил гэдэг нээрээ л үнэн болотой. Ямартаа ч сургуулиа сайн төгсөөд ажил дээр гараад сайн ажилахын төлөө хичээнэ. Өдөр хонгууд нэг л мэдэхэд даанч хурдан өнгөрөх юм да. Болдог бол цаг хугацааг зогсоогоод ч болсон хийж амжаагүй, хийгээгүй бүхнээ хийхсэн дэ. Тэхдээ нэгэнт өнгөрсөн цаг хугацааг яаж нөхөх билээ. Тиймээс ядаж ирээдүйдээ цаг хугацааг алт шиг түүнээс ч үнэтэйгээр санаж явах болно доо. Өнгөрсөн хугацаа бүхнийг нөхөж барашгүй билээ .