8:59 AM Edit This 0 Comments »
Ээжээсээ илүү чамайг хайрлана гэвэл худлаа
Чамайг таньдаггүй байхдаа эхийнхээ сүүнд цадаж хөлд орсон юм чинь
Эцгээсээ илүү чамайг бишрэнэ гэвэл худлаа
Чамайг санаагүйдээ ААВАА гэж хэлд орсон юм чинь
Үзэсгэлэн бүхэн чамд шингэсэн гэвэл худлаа
Өлүн эхийн үр сад мундахгүй олон юм чинь
Өөрөөсөө илүү чамд итгэнэ гэвэл худлаа
Өр зүрх минь ганцхан миний цээжинд дэлддэг юм чинь
Гэхдээ би чамд л хайртай.