Тэнгэр шиг бай

8:35 AM Posted In Edit This 0 Comments »

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа, хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч, удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч, төдөлгүй арилдаг юм ...

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр, шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч, мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч, хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй, сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...

О. Дашбалбар

Бүхнийг дуусгая

8:30 AM Posted In Edit This 0 Comments »
Замхаран одсон хайр сэтгэл
Зүрхний гүнээс арчигдан мартагдсан ч
Зүүд нойронд сэмхэн бодогдон
Зовлонт нулимсыг дахин сэтрээнэ

Сүүлийн удаа чамайг дурссан болог
Эцсийн удаа таныг санссан болог
Бүхнийг одоо энд л цэгэлье
Бүхнийг одоо энд л дуусгая

Гэрэлт ирээдүйн өмнө минь дэлгэрэхэд
Гунигт амьдралаа дурсамжиндаа үлдээе
Гэмт хэрэгтэн нь чи болсон
Гэгэлзхэн учралаа ардаа нь орхьё

Ахиад дурлалтай учирах үед
Алдаж эндэсэнээ засаж суралцая
Зүрхний минь алуурчин нь та болсон
Зуурдын хайраа өнгөрсөнд хадгалья

Би чамдаа хайртай

8:28 AM Posted In Edit This 0 Comments »
Уучлаарай хайрт минь чамдаа хэлээгүй явсанд минь
Урсах нулимсаа арчин байж чамайгаа орхисон шүү
Уйтгарлаж буй сэтгэлийг минь чи ойлгож байгаа болов уу
Уучлаарай хайрт минь чамдаа хэлээгүй явсанд минь

Өршөөгөөрэй хайрт минь чамайгаа үнсээгүй явсанд минь
Өдөр шөнөжингөө чинийхээ тухай бодон байж чамайгаа орхисон шүү
Өнчин зүрхэндээ шаналсныг минь чи мэдэж байгаа болов уу
Өршөөгөөрэй хайрт минь чамайгаа үнсээгүй явсанд минь

Намайг буу мартаарай насан туршдаа бодоорой
Нандин энэ хайраа нандигнаж чи минь хадгалж яваарай
Нарт ертөнц дээр хамгийн сайхан аз жаргалыг олж аваарай
Намайг буу мартаарай насан туршдаа бодоорой

Зүүдэнд чинь гэрэлтэн харвасан од минийх байсныг мэдсэн үү
Зурвас бичин чамдаа би үлдээсэн, үг бүрийг нь ойлгож уншаарай
Зүүгээр шивүүлсэн мэт зүрх минь агуу ихээр шаналлаа
Зүүдэнд чинь гэрэлтэн харвасан од минийх байсныг мэдсэн үү

Ирээдүйн амьдралаа ярьж байсан шигээ биелүүлж үл чадна
Идэр залуу насандаа анхны хайраараа чамайгаа хайрласандаа баяртай
Инээд хөөрөөр бялхаж аз жаргалтай байсан хоёулаа
Ирээдүйн амьдралаа ярьж байсан шигээ биелүүлж үл чадна

Асгарах нулимсыг чинь тогтоож би дийлэхгүй
Амьдралын хар цагааныг чи минь одоо ухаарч ойлгоорой
Аз жаргалтай мөчөө бодон амраг намайгаа дурсаарай
Асгарах нулимсыг чинь тогтоож би дийлэхгүй

Диваажин гэж байдаг юм байна хайрт минь
Далавч ургуулаад чамдаа нийсэн очихсон
Дэргэдээс чинь харж байв ч, цугтаа байж чадахгүй нь
Диваажин гэж байдаг юм байна хайрт минь

Тэнгэр дээрээс үзэсгэлэнт чамайгаа хараад байх нь миний жаргал
Тэврээд авъя гэхлээр бидний дунд нэгэн том хана
Түшиг болон нууцханаар чамдаа би чинь тусалъя
Тэнгэр дээрээс үзэсгэлэнт чамайгаа хараад байх нь миний жаргал

Би чинь чамдаа хайртай шүү чи минь наддаа итгээрэй
Бурхан биднийг салгаагүй бол цугтай энэхэн хорвоог элээх байсан
Булбарайхан гарыг нь атгаад хэзээ ч ахин тавимааргүй байна
Би чинь чамдаа хайртай шүү чи минь наддаа итгээрэй

Хагацал биднийг тойрсонгүй дайраад гарсанд итгэмээргүй
Хун шувууны нэг нь нуураа орхиод нисэн одлоо
Хоргодон байж чамаасаа би үүрд хагацлаа
Хагацал биднийг тойрсонгүй дайраад гарсанд итгэмээргүй

Шөнө дундын сэрэмгүй зүүдэнд чинь хайрт чамтайгаа уулзъя даа
Шивнэн байж хайраа чинийхээ чихэнд хэлье дээ
Шиврээ бороо болон чамдаа би чинь хүрье дээ
Шөнө дундын сэрэмгүй зүүдэнд чинь хайрт чамтайгаа уулзъя даа

Алсаас харан чамайгаа хайрлах ёстой юм байлгүй дээ
Алтан нартай цуг чинийхээ дээрээс гийе дээ
Амраг чамдаа үнэн сэтгэлээсээ хайртай шүү
Алсаас харан чамайгаа хайрлах ёстой юм байлгүй дээ

Сүүлчийн хэдэн үгээ чамдаа энэ шүлгээрээ илгээе
Сайхан амьдралыг олоод сэтгэл өөдрөг амьдраарай
Сартай тэнгэрлүү харах болгондоо сэмхэн миний тухай бодоорой
Сүүлчийн хэдэн үгээ чамдаа энэ шүлгээрээ илгээе

Дэндүү их хайртайдаа чамтай би ханилахгүй

8:21 AM Posted In Edit This 0 Comments »
Дэндүү их хайртайдаа
Чамтай би ханилахгүй
Дэргэд чинь өнгөө гээж
Дээлэнд чинь нулимсаа шингээхгүй

Илүү хайртай

8:12 AM Posted In Edit This 0 Comments »

Тэрэнд намайг тэр хайрлахаас илүү хайртай
Тэрний өөрийгөө хайрлах сэтгэлээс илүү хайртай
Та нарын тэрнийг гэх халамжаас илүү хайртай
Тамтаггүй ихээр би тэрэнд илүү хайртай

Хайр гэдэгт түүн шиг хайртай
Хайртай гэдэгт түүний адилаар хайртай
Хардана түүнийг өөрийн хайртай
Харамлана би түүнийг өөрийн хайраас

Өөрийгөө танихгүй байна
Өнөөдөр бүхэл зүйл нэг л өөр
Өөрийнхөө биеэс нисээд одчихсон юм шиг
Христын сүмд будадын лам сууж байгаа мэт

Хорвоог гэрэлтүүлэх дуу хүний оршуулга дээр аялах мэт
Цэнгэг нуурын загас, муурын хажууд сэлэх мэт
Цэлмэг тэнгэрийн шувуу, эрх чөлөөтэй нисэхийг хүсэх мэт

Наран жаргаж, Саран гийхэд амьдрал эхлэх мэт
Нас ахих биш, нас цөөрөхдөө үхэлрүү ойртох мэт
Өөрийгөө би танихгүй байна
Өөрөө би чинь хэн билээ?