Монгол улсын төрийн дуулал

7:19 AM Edit This 1 Comment »
Дархан манай тусгаар улс
Даяар монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжин үүрд мөнхжинө.
Хамаг дэлхийн шудрага улстай
Хамтран нэгдэн эвээ бэхжүүлж
Хатан зориг бүхий чадлаараа
Хайртай монгол орноо мандуулъя
Өндөр төрийн сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур хэл соёлоороо
Үрийн үрдээ өвлөн бадраая
Эрэлхэг Монголын ардууд
Эрх чөлөө жаргалыг дээдэлж
Жаргалын түлхүүр хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандутгай
Дархан манай тусгаар улс
Даяар монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжин үүрд мөнхжинө
Хамаг дэлхийн шудрага улстай
Хамтран нэгдэн эгнээгээ бэхжүүлж
Хатан зориг бүхий чадлаараа
Хайртай монгол орноо мандуулъя