6:07 AM Edit This 0 Comments »

Гар, хөл, амны өвчний эмнэл зүй

Гар, хөл, амны өвчний халдварт өртөгсдийн 50-80%-д шинж тэмдэг илрэхгүй, ихэвчлэн 5-7 хоногийн дотор аяндаа эдгэрдэг. Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн нийт тохиолдлын 95 хүртэл хувь нь хөнгөн явцтай байдаг. Нийт тохиолдолын 1% нас барж болно. нас баралтын 80% нь уушгины цус алдалт, хаван, энцефалитийн шалтгаантай байдаг.

Онцлог шинж тэмдэг нь өвчтөний гарын алга, хөлийн ул, хурууны салаа, ам (хэл, завьж, зөөлөн тагнай, залгиурын ар хана, буйл), нилээд олон тохиолдолд өгзгөн дээр гүвдрүүт, цэврүүт, улаан суурьтай, цайвар цагаан гадаргуутай тууралт гарна. Амны тууралт ихэвчлэн шархалсан байна

Арьсны тууралт нь 1-2 өдөрт хавтгай буюу товгор улаан байдлаар гардаг. Тууралт нь загатнахгүй.

Гар, хөл, амны өвчний үед халуурах, гэдэс эвгүйрхэх, бөөлжих шинж тэмдгээс гадна хүүхдийн хоолой бага зэрэг улайж, шүлс гоожих, юм идэхдээ зовиурлаж болно.

Өвчний явцыг хөнгөн, дунд, хүнд гэж 3 ангилна.


Хөнгөн:

Өвчтөний гар, хөл, амны салст дээр өвөрмөц цэврүүт, улаан сууртай, цайвар цагаан гадаргуутай тууралт гарах, 37-37,9 хэм халуурах, бага зэрэг толгой өвдөх,

Дунд:

Өвчтөний гар, хөл, ам, нилээд тохиолдолд өгзөг, тохойн дээр өвөрмөц цэврүүт улаан суурьтай цайвар цагаан гадаргуутай тууралттай, амны тууралт ихэвчлэн шархалсан, бөөлжих, суулгах, хоолонд дургүй болох, 38 хэмээс дээш халуурах

Хүнд:

Өвчтөний гар, хөл, ам, өгзөг, биеэр олон тооны өвөрмөц тууралттай, амны тууралт ихэвчлэн шархалсан, бөөлжих, суулгах, толгой өвдөх, хоолонд дургүй болох, нэг хоногоос дээш хугацаанд 38 хэмээс дээш халуурах, зүрхний цохилт олшрох, амьсгаадах, шингэний дутагдалд орох, хүүхэд нойрмог болох, шээс алдах, цочромтгой болох, ихээр хөлрөх, гар, хөл бага зэрэг сулрах, мэдээгүй болох.

Хүндрэл:

Гар, хөл, амны тууралт нэмэгдэж уушигны хаван, цус алдалт, энцефалит, асептик менингит, цочмог сул саажилт, миокардитийн аль нэгээр хүндэрнэ.

1. Хөнгөн явцтай үед:

Эмнэлэгт хүргэх шаардлагагүй, хүүхдийг гэрт нь 14 хоног хүртэл хугацаанд гэрт нь тусгаарлаж, өвчилсөн тухай сургууль, цэцэрлэг, өрхийн эмчид мэдээлнэ.

Өвчтөний биеийн халууныг тогтмол үзэж, биеийн байдалд ажиглалт хийнэ.

Гэрт байх хугацаанд хүүхдийг дулаан хувцаслаж, аминдэмээр баялаг, илчлэг сайтай хоол хүнс хэрэглүүлнэ.

2. Дунд зэргийн явцтай үед:

Өрхийн болон түргэн тусламж, хүлээн авах, мэргэжлийн эмч нар өвчтөний биеийн байдалд үнэлгээ өгнө.

Өвчний явцыг дунд гэж үнэлбэл, халуун бууруулах, тайвшруулах эм уулгах, хэрэв бөөлжиж хоолоо шингээж чадахгүй бол:

Шингэн алдалтыг нөхөх

Судсаар шингэн сэлбэх

Ууж байгаа болон алдаж байгаа шингэний тэмдэглэл сайн хөтлөх

Амин чухал эрхний үйл ажиллагаа, захын судасны цусан хангамжийг тогтмол хянах

Гавлын доторх даралт ихсэх шинж тэмдгийг хянах (шингэнийг хязгаарлах шаардлага гарч болно) үйл ажиллагаа явуулна.

Шинж тэмдэгүүд даамжирсан байвал доорхи зөвлөмжийн дагуу эмнэлэгт хэвтэх эсэхийг шийднэ. Үүнд:

Шинж тэмдэг

≤3 нас

>3 нас

Халуурах

38 хэмээс дээш халуурсан, хугацаа хамаарахгүй

3 - с олон хоног 38 хэмээс дээш халуурсан

Зүрхний цохилт олшрох

Зүрхний цохилт 1 минутад 140-с дээш

Зүрхний цохилт 1 минутад 120-с дээш

Амьсгалын тоо олшрох

Амьсгалын тоо 1 минутад 35-с дээш

Амьсгалын тоо 1 минутад 30-с дээш

Хүнд эсвэл тогтворгүй байдлын бусад шинж тэмдэг илэрвэл, тухайлбал:

Хоолонд дургүй байх

Бөөлжих

Унтаа болох

Захын судасны цусан хангамж буурах

Ноомой болох

Дараах шинж тэмдэгийн аль нэг илэрвэл:

Асептик менингит

Миокардит

Энцефалит/энцефалопати

Цочмог сул саажилт


Нийт эцэг эхчүүдэд


Гар, хөл, амны өвчний үеийн зөвлөмж

Гар, хөл, амны өвчний хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүүхдийг гэрт нь 14 хоног гэрт нь тусгаарлана.

Гар, хөл, амны өвчнөөр өвчилсөн тухай сургууль, цэцэрлэг, өрхийн эмчдээ нэн даруй мэдэгдээрэй.

Өвчтөний биеийн халууныг тогтмол үзнэ.

Гар, хөл, амны өвчин туссан хүүхдийг дулаан хувцаслаж, аминдэмээр баялаг, илчлэг сайтай хоол хүнс хэрэглүүлнэ.

Гар, хөл, амны өвчний үед гэр бүлийн гишүүд гарын ариун цэврийг маш сайн сахиж, гараа савандаж угаах бөгөөд ариутгалын бодистой (1 л усанд 10 ширхэг шахмал хлорамин) уусмалаар, өвчтөний ялгадсаар (өтгөн, шүлс, цэврүүт тууралтын шүүс) бохирлогдсон орчны эд зүйлсийг арчиж ариутгана. Хөхүүл эхчүүд хүүхдээ хөхүүлэхдээ мөн гарын ариун цэврийг чанд сахина.

Гэр орондоо өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, агаар салхи сайн оруулж 15 минутаар өдөрт 2 цаг тутам агаар сэлгэж байх шаардлагатай.

Өвчтөний халуун 38 хэмээс ихсэх, тууралт нэмэгдэх, гүйлгэх, бөөлжих, толгой өвдөх, гар хөл сулрах, унтамхай болох зэрэг шинж тэмдэг өгвөл 100 тоот утсанд холбогдох бөгөөд бусад тохиолдолд өрхийн эмчдээ хандана уу.