Блог бичнэ ээ

2:10 AM Posted In Edit This 1 Comment »
Би уг нь яг 1 жилийн өмнө блог оо нээсэн юмаа. Багш нэг өдөр орж ирээл блог хийхийг зааж өглөө. За тэгж байгаал нэг юм бичнэ дээ гэж бодсоор л байлаа. Тэгээд яаж блог оо гоё болгох вэ гэж баахан бодлоо. Нэг л гоё юм хиймээр санагдаад тэр шүү дээ. Ингэж бодоод нилээн ч хугацаа өнгөрлөө. За тэгээд саяхнаас блогоо шинэчлэх санаа гарлаа. Юуны өмнө нэг л эмэгтэйлэг блогтой болохыг хүслээ.Template хайх ажилдаа орлоо. Блогийн үндсэн template-ийн дизайнууд нэг л таалагдсангүй. Баахан template татлаа. За ингээд баахан код хуулаад тавьчихлаа. Тэгсэн блог маань цав цагаан ямар ч template гэх юмгүй болчлоо. Баахан сэтгэлээр унав. Өө бас юу бичих бэ гэж бодлоо. Ямар ч байсан эмэгтэй хүн юу бичдэг юм тэрийг нь л бичий гэж бодсон ч болдгүй ээ. Би ч ер нь эмэгтэйлэг юм хийх гээд чадахгүй юм байна.Эрэгтэйлэг л юм хийхээс дээ гэсэн санаа төрлөө. Надад ер эрэгтэйлэг зан чанар давамгай л даа. Эрэгтэйлэг байх нь хамаагүй амар юм байна да.Эцэст нь өөрийн бодож санасан, сонирхосон зүйлээ л бичиж байх шийдэлд хүрлээ.

Хаварын улирал аа гэж

2:02 AM Posted In Edit This 0 Comments »
Өнөөдөр гадаа их муухай байна аа. Шуурга шуураал. Монголд хэзээ шуурга шуурдгүй болно оо гэх бодол төрөх юм даа. Өнөөдрийн нийгмийн байдал, цаг агаар гээл. Нэг л биш ээ. Тэхдээ хүмүүс бид нар их дасамтай болохоор орчиндоо дасан амьдаал байх юм даа. Гадаад оронд манай Монгол шиг шороон шуурга шуурдаг болов уу? Яадаг бол.Гэсэн бодол төрөх л юм. Үгүй л байх. Гэхдээ бидэнд бахархах нэг зүйл бий.Далайн хар шуурга гэж санаа зовохгүй шүү дээ. Яахав хавартаа нэг сайхан шороонд дарагдаал биз ахинад 3-н улирал байгаа шүү дээ гэж бодон санаагаа амраах юм даа.

Мөрөөдөл бодол

1:41 AM Posted In Edit This 0 Comments »
Хүн мөрөөдөмтгий байх нь амжилтанд хүрэхэд нөлөөлдөг нэг хүчин зүйл билээ. Тиймээс мөрөөдөмтгий байх хэрэгтэй. Таныг юу мөрөөдөж байна гэдгийг хэн ч ман таны юу бодож байгааг ч зөвхөн та л өөрөө мэднэ шүү дээ. Мөрөөдөл хязгааргүй гэдэгт итгэ.Мөрөөдөл бол бодол шүү дээ. Мөрөөдөл,бодол хэзээд биелдэг. Харин тэрхүү бодол ямагт эерэг байх хэрэгтэй. Тиймээс зөв бодолтой байх хэрэгтэй.Ихэнх хүмүүс санаа зовж байгаа зүйлдээ хэтэрхий их анхаарлаа хандуулж түүнийг биелэх боломжийг нь бүрдүүлж байдаг . Тэгээд тэрхүү бодсон муу зүйл нь биелдэг. Бодол биелдэг гэхдээ тодорхой хугацааны давтамжтай биелдэг . Хүмүүс үүнийг нь хүлээж чаддаггүй. Бодол биелэх тэр мөчид өө энэ ч биелэх биш дээ гэж боддог. Ингээд яг биелэх гэж байсан бодол замхаран алга болдог.