Хайр дурлал

10:18 PM Posted In Edit This 0 Comments »
Чамд зориулсан бүхэн ус адил үл тогтох
Чамд зориулсан бүхэн ус адил үл харагдах
Чамд зориулсан бүхэн ус адил үл үхүүлэх
Чамд зориулсан бүхэн ус адил үл амьдруулах
Чиний явсан зам ус адил хаашаа одох нь үл мэдэгдэх
Чиний үлдээсэн мөр ус адил маргааш ширгэх
Чиний гайхам харц ус адил үер буулгах
Чиний ялдам инээд ус адил багтаж ядан цалгих....

Чиний бүхэн ус адил үл таагдах
Чиний бүхэн ус адил үл хөдлөх
Чиний бүхэн ус адил үл арилах
Чиний бүхэн ус адил үл үлдэх....

0 comments: