12:29 AM Edit This 0 Comments »

12:15 AM Edit This 0 Comments »

9:05 PM Edit This 0 Comments »
Үүрдийн ариун хайраа
Үнэнч нандин итгэлээрээ
Өнө мөнхийн сэтгэлээрээ
Өөрт чинь би хайртай
Чимээгүй ирсэн хайраараа
Чин үнэнч итгэлээрээ
Час халуун сэтгэлээрээ
Чамд би хайртай
Би чамд хайртай

5:28 AM Posted In Edit This 0 Comments »

Конкурсын тухай

5:18 AM Posted In Edit This 0 Comments »
Хэрвээ та конкурсын талаар мэдээлэл авахыг хүсвэл www.eec.mn site- аар орон дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой шүү.

5:03 AM Posted In Edit This 0 Comments »
Цагаахан чинийхээ хацар дээр
Цасан ширхэг болгон хайлахсан
Цайлган чинийхээ булбарайхан гарт
Цэцгийн баглаа атгуулахсан
I Love you




4:33 AM Posted In Edit This 0 Comments »
Чамд итгэхдээ нууцаа би дэлгэдэг
Чамд гомдохдоо нулимсаа би унагдаг
Чамд эрхлэхдээ дуугаа би хураадаг
Чамайг ширтэхдээ орчлонг умартдаг

4:22 AM Posted In Edit This 0 Comments »

3:49 AM Posted In Edit This 0 Comments »

Дуралчихаад би догдлоод байх шиг
Хайралчихаад би харамлаад байх шиг
Хүлээчихээд би хардаад байх шиг
Харахгүй болохоор санаад байх шиг

3:44 AM Posted In Edit This 0 Comments »

Зүүдэндээ чамайг санаад уйлж байхад
Зүрхэнд чинь харууслын гуниг төрдгүй гэж үү
Сэтгэл минь чамайг үгүйлээд санаж байхад
Сэм сэмхэн би чамд бодогдодгүй гэж үү

Happy valentine's day

9:20 PM Edit This 0 Comments »

Хайрын түүх

9:19 PM Edit This 0 Comments »
Нэгэн цагт Хайр, Уйтгар гуниг, Эд хөрөнгө, Мэдлэг зэрэг хүний бүх мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ. Гэтэл арал нь живэх болсон тухай мэдэгдэж бүгд л арлаа орхин явахын тулд завиа бэлдэцгээжээ.Хайр үргэлж бүгдээс хоцордог байсан тул юу ч болсон эцсийн мөч хүртэл хүлээхээр шийджээ. Тэгээд арал живэх үед Хайр тусламж гуйхаар шийдлээ. Эд хөрөнгө маш том завинд суугаад явахаар зэхэж байхад нь Хайр “Намайг хамт аваад яваач” гэж гуйхад Эд хөрөнгө “Үгүй, завиндаа хэтэрхий их алт мөнгө ачсан учраас чамайг багтаах зай алга” гэлээ. Хайр үзэсгэлэнтэй сайхан завинд суусан Бардам зангаас тусламж гуйхад тэр “Би чамд туслахгүй. Чи нэвт норсон байгаа тул завийг минь муухай болгочихно” гэжээ. Хажуудаа байсан Уйтгар гунигаас Хайр “Чамтай хамт явъя” гэхэд хариуд нь “Өө Хайр минь, би үнэхээр их гунигтай байгаа тул ганцаар баймаар байна” хэмээв. Аз жаргал хажуугаар нь өнгөрсөн боловч туйлын аз жаргалтай байсан тул Хайр түүнийг дуудавч дуулсангүй.Гэтэл Хайр хэн нэгэн өөрийг нь дуудаж байгааг сонсжээ. “Хайр минь, хүрээд ир би чамайг авч явъя.” Нэгэн настан дуудсан байлаа. Харин Хайр өөрийгөө азтайд тооцон, баяртай байсан тул түүний нэрийг асуусангүй. Шинэ газар очсон хойноо тэд өөр өөрийн замаа хөөжээ. Түүнд хэчнээн их өртэйгээ мэдэрсэн Хайр Мэдлэгээс “Надад хэн тусалсан юм бэ?” гэж асуув. Тэр “Цаг хугацаа” гэж хариулжээ. “Цаг хугацаа гэнэ ээ? Яагаад надад тусалсан юм бол?” Мэдлэг инээмсэглэн байж хариулсан нь “Учир нь зөвхөн Цаг хугацаа л Хайр хэчнээн агуу, чухал зүйл болохыг ойлгодог.” гэжээ.

Чөтгөрт худалдмаар valentine's day

9:13 PM Edit This 0 Comments »
Жин жин жин хэмээн хажуу ширээнд суудаг бүсгүйн утас хангинан дуугарч инээд алдан яриа дэлгэж эхэллээ. Ажил тарах яагаа ч гүй байгаа. Сонссон чинь ёстой шал дургүй хүрчихлээ, өрөөнөөсөө гараад явчмаар санагдлаа.Уул нь миний найз бүсгүйчүүдийн л нэг л дээ. Яриагаа дуусган надруу инээд алдсан царайтай хараад яриагаа эхлэх гэхтэй нь зэрэг би өрсөөд л гараад явчлаа. Яагаад гараад явчихваа гэвэл би юуны тухай ярих гэж байгааг нь мэдэж байгаа учраас л өөрийн эрхгүй гараад явж байгаа юм. Өнөөдөр чинь Гэгээн Валентиний өдөр шүү дээ. Ганцаараа хэсэг зогсож тайвширлаа.Түрүү жилийн Валентиний баяраар өрөөнийхөө найз бүсгүйтэй дэлгүүр явж найз залууд нь өгөх бэлгийг 2 цаг гаран хайж байж сонголцсон юм. Дараа нь хамт үсчин орж бэлгийг нь тэврэн сууж үсээ засуулж царай нэмсэн найздаа бэлгийг нь эвтэйхэн гардуулаад баяртай хэмээн даллаж болзоондоо яарч буй найзаа үдээд хоцорсон хүн нь би байхгүй юу. Тэгээд л би гэртээ харьсан юм даа. Хүйтэн байсан болохоор такси барих гэтэл олддоггүй, тэгэхээр нь тийм ч холгүй байсан болохоор нь гэрлүүгээ алхаад л харьчихсан. Хажуугаар өнгөрөх залуучууд бүгд л хос хосоороо хөтлөлцөж, тэврэлдэж аз жаргалтай яаран алхална. Над шиг хайртай хүнгүй ганцаардсан уйтгартай хүн тэрхүү хөл хөөртэй оройн гудамжинд дэндүү илүүдээд байх шиг. Хажуугаар өнгөрсөн хүмүүс намайг баяр тэмдэглэх хүнгүй хөөрхийлөлтэй нэгэн гээд бодчихвий хэмээн гэнэт бодогдлоо. Энэ тэнэг бодлоосоо өөрөө хүртэл ичсэн хэрнээ хүмүүст болзоонд яарсан нэгэн мэт санагдуулахаар шийдэн нүүрэндээ жаахан инээмсэглэл тодруулан урагшаа харан яарасхийн алхаж гарлаа. Хүн хараад намайг Гэгээн Валентиний баяр тэмдэглэхгээд яараад явж байгаан байна гэж бодох юм гэнээ. Ийм царайлаад гэрүүгээ явж байхдаа өөртөө жигтэйхэн гутарч билээ. Дараа жил хайртай хүнтэй болчихоод энэхүү баярыг заавал хайртай хүнтэйгээ 2лаа нэгэн сайхан газарт бие биедээ хичнээн хайртайгаа хэлээд л сайхан сууж байна хэмээн өөрөө өөртөө тангарагласан сан. Тэгээд л хотын харанхуй гудамжаар бүдчин гэр өөдөө явж харьсан сан. Тэгтэл яг нэг жилийн дараа өнөөдөрийн байж байгааг хар. Яг л хуучин хэвээрээ. Одоо өрөөндөө орохоор найздаа ямар бэлэг хаанаас авах тухай эцэс дуусашгүй яриаг сонсоод дагаж дэлгүүр яваад л түрүү жилийн бүхэн дахин давтагдах юм гэж үү. Өөр үед дуртайяа тусалмаар л байна. Даанч өнөөдөр чадахгүй нь дээ найз минь. Гэнэт нэг сайхан санаа оллоо. Хажуугийн өрөөнд ороод нэгэн найзруугаа залгалаа. Хүүе сайн уу, чи миний гарлуу залгадаа, за хэрэг байна аа гээд утсаа тавьчихлаа. Өрөөрүүгээ хурдлав болоод явчихлаа утас дуугарч байна. Утсаа шүүрч аваад л тэр дор нь анзаарагдахгүй гээр таслаад хаячихлаа. Хүүе сайн уу (жаахан нялуун дуугарлаа) за юу байна аа. Аан за баярлалаа, юу орой уулзах уу . . . хамт баяр тэмдэглэе гэж үү. . . Болж л байна хаана урьж байгаан . . . Тэгвэл 8 өнгөрөөд яваад очие ОК гээд би утсаа ширээн дээрээ тавиад нүүр бардам хажуу ширээний найз хүүхэнрүүгээ бардам ширтлээ. Нөгөөх маань ч бараг амаа ангайн чимээгүй чагнаж байсан юм чинь. Өө за яасан орой болзоотой болчихсон уу хэнтэй хэмээн асууж шалгааж гарлаа. Би жаахан цааргалсхийн нэг залуу байгаа, тэр маань урьж байна . Ажил дээрээ сууж байгаад 8 өнгөрөөд гараад явна даа гэж сэтгэл хангалуун өгүүллээ. Найз маань залирхаг гэгч нь чи бэлгээ авсан уу хэмээн асууж байна. Аан бас дахиад л дагуулж дэлгүүр явах нуу, тэгж ч ярихгүй ээ хө. Ямар үерхэж байгаа бишдээ би бэлэг авахгүй ажил дээрээ сууж байгаад л явна гэж эрс тэс хариуллаа. Нөгөөх маань царай нь урвайгаад л явчихав. Би ч сайхан арга бодож олсондоо сэтгэл амар ажлаа хийж байлаа, тэгэхдээ л сэтгэл нэг л хөндүүр хайртай хүнтэй болчихоод л найзтайгаа хамт дэлгүүр хэссэн шигээ явбал хичнээн сайхан. Гэтэл хаанаас ч юм утсанд дуудлага ирж хэн ч юм намайг урих юм шиг санагдаад цагтай уралдан ажлаа дуусгах гэж чармайлаа. 6 нэгэнт өнгөрч залуучууд голдуу ажилладаг манай ажлынхан цагтай уралдан яаран гарцгаалаа. Найз маань ч гарах гэж хувцас хунараа өмсөн хажууд эргэлдэнэ. Ганцаараа дэлгүүр явах болсондоо дурамжхан хэдий ч намайг болзоонд явах болсонд зөндөө баярлаж байгааг нь харахад тэртээ тэргүй гунигтай байгаа зүрх маань улам л гунигийн мананд орооцолдоно. Хөөрхий найз маань миний үгэнд итгээд надад зөндөө л заавар зөвлөгөө өгөөд нүүрний будгаасаа хүртэл илүүчлэх гэж оролдоод авахгүй болохоор минь амжилт хүсээд гаран одлоо. Тэр дороо буцан цухуйж маргааш яаж баярласан сонин дуулахын тулд эрт ирнэ гэж хэлчихээд инээд алдан яваад өглөө.Хэсэг суулаа интернетээр хэслээ. Хэн нэгэн ярих юм шиг санагдаад байсан болохоор ажлаа яагаачгүй дуусчихсан. Кино ч биш зүүд ч биш болохоор мэдээж хэн нь надруу залгасангүй. Ажил дээрэ гав ганцаараа торойн үлдлээ, цонхны цаана хав харанхуй. Гэртээ харихгүй ээ, улам ч их ганцаарддаг юм чинь. Бусадтай адил царай зүстэй, боловсрол мэдлэгтэй л юм сан. Энэ баяр тэмдэглэж, дурлаад дурлуулаад байгаа бүсгүйчүүлээс юугаараа ч илүү биш, бас юугаараа ч дутуу биш сэн. Гэртээ л лав одоо харихгүй ээ, ээж минь намайг бусад залуу хүмүүстэй адил баяр тэмдэглээд явж байна гэж бодоод баярлах биздээ. Оройхон харихдаа жинхэнэ баярлаж баярлаж ирсан хүн шиг цог золбоотой гэртээ орох юм шүү. Зүрх уйтгартай цохилно, чөтгөр ав Валентиний өдөр чамайг. . .Ирэх жил заавал хайртай хүнтэй болчихоод энэ баярыг баяр хөөр дүүрэн тэмдэглэнэ дээ. Амлая.

Тэнгэр шиг бай

8:35 AM Posted In Edit This 0 Comments »

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа, хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч, удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч, төдөлгүй арилдаг юм ...

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр, шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч, мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч, хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй, сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...

О. Дашбалбар

Бүхнийг дуусгая

8:30 AM Posted In Edit This 0 Comments »
Замхаран одсон хайр сэтгэл
Зүрхний гүнээс арчигдан мартагдсан ч
Зүүд нойронд сэмхэн бодогдон
Зовлонт нулимсыг дахин сэтрээнэ

Сүүлийн удаа чамайг дурссан болог
Эцсийн удаа таныг санссан болог
Бүхнийг одоо энд л цэгэлье
Бүхнийг одоо энд л дуусгая

Гэрэлт ирээдүйн өмнө минь дэлгэрэхэд
Гунигт амьдралаа дурсамжиндаа үлдээе
Гэмт хэрэгтэн нь чи болсон
Гэгэлзхэн учралаа ардаа нь орхьё

Ахиад дурлалтай учирах үед
Алдаж эндэсэнээ засаж суралцая
Зүрхний минь алуурчин нь та болсон
Зуурдын хайраа өнгөрсөнд хадгалья

Би чамдаа хайртай

8:28 AM Posted In Edit This 0 Comments »
Уучлаарай хайрт минь чамдаа хэлээгүй явсанд минь
Урсах нулимсаа арчин байж чамайгаа орхисон шүү
Уйтгарлаж буй сэтгэлийг минь чи ойлгож байгаа болов уу
Уучлаарай хайрт минь чамдаа хэлээгүй явсанд минь

Өршөөгөөрэй хайрт минь чамайгаа үнсээгүй явсанд минь
Өдөр шөнөжингөө чинийхээ тухай бодон байж чамайгаа орхисон шүү
Өнчин зүрхэндээ шаналсныг минь чи мэдэж байгаа болов уу
Өршөөгөөрэй хайрт минь чамайгаа үнсээгүй явсанд минь

Намайг буу мартаарай насан туршдаа бодоорой
Нандин энэ хайраа нандигнаж чи минь хадгалж яваарай
Нарт ертөнц дээр хамгийн сайхан аз жаргалыг олж аваарай
Намайг буу мартаарай насан туршдаа бодоорой

Зүүдэнд чинь гэрэлтэн харвасан од минийх байсныг мэдсэн үү
Зурвас бичин чамдаа би үлдээсэн, үг бүрийг нь ойлгож уншаарай
Зүүгээр шивүүлсэн мэт зүрх минь агуу ихээр шаналлаа
Зүүдэнд чинь гэрэлтэн харвасан од минийх байсныг мэдсэн үү

Ирээдүйн амьдралаа ярьж байсан шигээ биелүүлж үл чадна
Идэр залуу насандаа анхны хайраараа чамайгаа хайрласандаа баяртай
Инээд хөөрөөр бялхаж аз жаргалтай байсан хоёулаа
Ирээдүйн амьдралаа ярьж байсан шигээ биелүүлж үл чадна

Асгарах нулимсыг чинь тогтоож би дийлэхгүй
Амьдралын хар цагааныг чи минь одоо ухаарч ойлгоорой
Аз жаргалтай мөчөө бодон амраг намайгаа дурсаарай
Асгарах нулимсыг чинь тогтоож би дийлэхгүй

Диваажин гэж байдаг юм байна хайрт минь
Далавч ургуулаад чамдаа нийсэн очихсон
Дэргэдээс чинь харж байв ч, цугтаа байж чадахгүй нь
Диваажин гэж байдаг юм байна хайрт минь

Тэнгэр дээрээс үзэсгэлэнт чамайгаа хараад байх нь миний жаргал
Тэврээд авъя гэхлээр бидний дунд нэгэн том хана
Түшиг болон нууцханаар чамдаа би чинь тусалъя
Тэнгэр дээрээс үзэсгэлэнт чамайгаа хараад байх нь миний жаргал

Би чинь чамдаа хайртай шүү чи минь наддаа итгээрэй
Бурхан биднийг салгаагүй бол цугтай энэхэн хорвоог элээх байсан
Булбарайхан гарыг нь атгаад хэзээ ч ахин тавимааргүй байна
Би чинь чамдаа хайртай шүү чи минь наддаа итгээрэй

Хагацал биднийг тойрсонгүй дайраад гарсанд итгэмээргүй
Хун шувууны нэг нь нуураа орхиод нисэн одлоо
Хоргодон байж чамаасаа би үүрд хагацлаа
Хагацал биднийг тойрсонгүй дайраад гарсанд итгэмээргүй

Шөнө дундын сэрэмгүй зүүдэнд чинь хайрт чамтайгаа уулзъя даа
Шивнэн байж хайраа чинийхээ чихэнд хэлье дээ
Шиврээ бороо болон чамдаа би чинь хүрье дээ
Шөнө дундын сэрэмгүй зүүдэнд чинь хайрт чамтайгаа уулзъя даа

Алсаас харан чамайгаа хайрлах ёстой юм байлгүй дээ
Алтан нартай цуг чинийхээ дээрээс гийе дээ
Амраг чамдаа үнэн сэтгэлээсээ хайртай шүү
Алсаас харан чамайгаа хайрлах ёстой юм байлгүй дээ

Сүүлчийн хэдэн үгээ чамдаа энэ шүлгээрээ илгээе
Сайхан амьдралыг олоод сэтгэл өөдрөг амьдраарай
Сартай тэнгэрлүү харах болгондоо сэмхэн миний тухай бодоорой
Сүүлчийн хэдэн үгээ чамдаа энэ шүлгээрээ илгээе

Дэндүү их хайртайдаа чамтай би ханилахгүй

8:21 AM Posted In Edit This 0 Comments »
Дэндүү их хайртайдаа
Чамтай би ханилахгүй
Дэргэд чинь өнгөө гээж
Дээлэнд чинь нулимсаа шингээхгүй

Илүү хайртай

8:12 AM Posted In Edit This 0 Comments »

Тэрэнд намайг тэр хайрлахаас илүү хайртай
Тэрний өөрийгөө хайрлах сэтгэлээс илүү хайртай
Та нарын тэрнийг гэх халамжаас илүү хайртай
Тамтаггүй ихээр би тэрэнд илүү хайртай

Хайр гэдэгт түүн шиг хайртай
Хайртай гэдэгт түүний адилаар хайртай
Хардана түүнийг өөрийн хайртай
Харамлана би түүнийг өөрийн хайраас

Өөрийгөө танихгүй байна
Өнөөдөр бүхэл зүйл нэг л өөр
Өөрийнхөө биеэс нисээд одчихсон юм шиг
Христын сүмд будадын лам сууж байгаа мэт

Хорвоог гэрэлтүүлэх дуу хүний оршуулга дээр аялах мэт
Цэнгэг нуурын загас, муурын хажууд сэлэх мэт
Цэлмэг тэнгэрийн шувуу, эрх чөлөөтэй нисэхийг хүсэх мэт

Наран жаргаж, Саран гийхэд амьдрал эхлэх мэт
Нас ахих биш, нас цөөрөхдөө үхэлрүү ойртох мэт
Өөрийгөө би танихгүй байна
Өөрөө би чинь хэн билээ?