Unix-ийн онцлог

6:00 AM Edit This 0 Comments »
Unix нь олон талаараа нилээн сайн функц агуулсан байдаг. Одоо бусад үйлдлийн системд агуулагдаж байгаа функцууд байдаг ч тэдгээр нь анх Unix-ээр боловсруулагдсан зүйл юм. Тэдгээр функцуудыг доор танилцуулъя.

Multi-User system

· 1 pc-г олон хэрэглэгч ашиглахаар зохиогдсон. Тиймээс бүх файлд эзэмшигч өгөгдсөн байдаг ба дураараа бусдын файл болон програмыг ажиллуулах боломжгүйгээр зохиогдсон.

Multi-Task

· Task гэдэг нь computer-ээр хийгдэх ажлыг хуваасан нэгж юм. Өөрөөр хэлбэл Multi-task гэдэг нь нэгэн зэрэг олон програм ажиллуулах боломжтой гэсэн утгатай. Тиймээс олон хэрэглээний програмыг зэрэг ажиллуулсан ч бусад хэрэглэгчийхээ мэдээллийг хөндлөнгөөс харах боломжгүй.

Linux history

5:57 AM Posted In Edit This 0 Comments »

1969 оноос эхлэн Unix-ийн үндэс суурийг AT T Bell labs-д Dennis,Ritchie,Ken Thompson,Ruddy Canady болон бусад хөгжүүлэгчид тавьжээ.Анх Unix-ийг бүрэн эхээр нь Unics гэж нэрлэн дуулсан билээ.Анх pdp-7 програмчлалын хэл (доод түвшний програмчлалын хэл) дээр “Space Travel ” гэдэг тоглоомыг Unix-д зориулж бүтээж байсан байна.PDP-7 дээр бичсэн 3 дах дижитал 18 bit-ийн машин байлаа. Unix системийн хамгийн гол хөдөлмөрийн хэрэгсэл нь File системийг хэрэглэх байлаа.1970 оноос эхлэн pdp-7 маш хурдан хуучирч эхэлсэн байна. Pdp-ийн менежментийн болон зарим нэг асуудлыг нь шийдсэн pdp-11-ийг 65000$-оор Unix-д зориулан худалдан авсан байна. Шинэ системд зориулсан толгойг удирдах програм хангамжийн бичилтийг сайжируулах ажлыг Bell labs зах зээлээс нь эрхийг нь аван үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх болсон.Шинэ систем бараг 1970 оны сүүлчээс нэвтэрч эхэлсэн ч дискгүй байсны улмаас уг оны 12 сар хүртэл бараг бүрэн ашиглагдаагүй байна. Unix-ийг анх машины доод түвшний хэл болох assembler дээр програмчилсан юм.Гэсэн хэдий ч ирээдүйн зорилго нь програмчлалын дээд түвшний хэл дээр Unix-ийг зохион байгуулах явдал билээ.

1971 оноос эхлэн Thomson Unix –г сэргээн програмчилахаар шийдсэн байна. Тэр энгийн хэлээр програмаа бичээд түүнийгээ B гэж нэрлэсэн байна.Түүнчлэн зарим нэг тал дээр програмчлалыг нь өөрчлөөд NB хэл гэж өөрөөр нэрлэсэн.B хэлний зарим нэг зүйлийг эмхтгээд , түүн дээр зарим нэгэн нэмэлт хийгээд түүнийгээ C гэж нэрлэсэн.

Thompson 1972 оны зунаас Unix-д хэрэглэгдэх C -д зарим нэгэн нэсэлт засвар хийн сэргээсэн байна.(Unix-ийн патентийн эрхийг Bell Labs-д аль хэдийн өгсөн үе байлаа.)

Ritchie зарим нэг бүтцийг C дээр нэмэлтээр хийж өгсөн байна.Тиймээс дараа жилийн зун нь сэргээн бичих Unix системийн ажил дуусгавар болсон билээ.

1976-1977 Thompson 6 сарын хугацаагаар California-Berkley (UCB)-н Их сургуульд айлчилан очиж PC-ийн шинжлэх ухааны талаар хичээл заасан байна.Тэр үүндээ Unix-ийн тухай голчлон оруулсан байна.Thompson Bell Lab-д буцаж ирэхдээ Berkley-ийн оюутан,пропесруудтай хамтран Unix-ийг шинэчлэн хөгжүүлэх ажлыг хийсэн байлаа. BSD-Berkley Software distribution.BSD сүлжээний TCP/IP-г ашиглах боломжгүй байлаа. Darpa-аас ерөнхийдөө санхүүжилтийн ажлыг хийдэг байсан байна. Internet –ийг бий болгоход тоног төхөөрөмжүүд ба TCP/Ip-г өргөн ашиглах болсон байна.Ингээд 1984 оноос эхлэн computer-ийн бизнес хөгжиж эхэлсэн байна.

Sun Microsystems,SGI,HP,NCR,IBM-д Unix үйлдлийн системийг эзэмшин хэрэглэх болсон.1980 оноос өмнө Unix-ийн Хамгийн том түгээгч нь Xenix байсан.

1993 онд Novell Unix-ийг Santa Cruz operation (SCO)-д худалдсан байна.Unix-ийн зарим нэг стандартаас дурьдъяа.

Posix-portable operation system interface

Xpg-Single Unix Specifications

Unix төст үйлдлийн систем болсон энэ нь Linux ба ерөнхийдөө Unix-тэй төстэй.

1991 оноос эхлэн Linus Torvalds Linux-ийг хөгжүүлэх болсон байна. Үйлдлийн системийн гол үндэс нь kernel(цөм) ба түүнчлэн GNU(1984 оноос эхлэн хөгжсөн Unix төст систем болох Linux-д зориулан хөгжүүлсэн чөлөөтэй татаж болох програм хангамжтай General public licence) –ийн тусламжтайгаар Linux хөгжсөн байна. Linux-д туслах зорилгоор зарим нэгэн tools,application-ийг нэмж өгсөн байна.Их сургуулийн оюутнууд өөрийн гэсэн Package болон ялгаатай kernel-тэй Linux-ийг хэрэглэх болсон .Linux –ийг худалдааны болон худалдааны бус гэж 2 хуваадаг. Ерөнхийдөө Linux-ийг худалдах нь олон мянган долларын бизнес болж байлаа. Та Linux тархацаас Red Hat,Suse,Mandrakesoft болон бусад тархацыг авч хэрэглэж болно. Та Linux-ийг хэрэв худалдан авахаар шийдсэн бол хэд хэдзн company-аас худалдан авч болно. Linux нь өөртөө Firewall-ийн хамгаалалт болон CD-ROM,Floppy,TV үзэх програмуудтай байдаг.Company-уудад Linux-ийг хэрэглэхэд хялбар болгох үүднээс тархацуудыг нь тус тусад нь хөгжүүлэх болсон байна.Ихэнх тархацыг нь чөлөөтэй татан авах боломжтой болгосон байна. Түүнчлэн Linux,Unix 2 нь 2 уулаа нээлттэй эхийн програм хангамж чөлөөтэй татаж авч болдог.Та зөвхөн татаж авахаар барахгүй нээлтэй эхийн кодыг нь өөрийн үйлдлийн системдээ кодыг бүтээж болно.




Мод топологи

5:47 AM Posted In Edit This 0 Comments »

Нэг ерөнхий төвийн зангилаа нь “root” ,дээрээсээ шаталсан хэлбэртэй сүлжээний топологи юм.( оройн хэсгээсээ шаталсан)

1 болон түүнээс олон зангилаагаар шаталсан төвшингийн эхний хэсэгтэй төвшингийн доод хэсэгтэй холбогдоно. Дээд төвшингийн “root ” зангилаа нь 2 дахь төвшингийн зангилаа тус бүр нь 1 ба түүнээс олон зангилаануудаар доод талыхаа төвшинтэйгээ холбогдоно.(3 дах түвшин) Мөн энд цэгээс холболтыг ашиглана.Энэ топологийн дээд төвшин нь “root” зангилаанаас эхлэх ба энэ төвшингийн зангилаа нь хоорондоо ялгаагүй өөрөөр хэлбэл ижил

Од топологи

5:45 AM Edit This 0 Comments »

Сүлжээний энэ хэлбэр нь нэг ерөнхий төвийн зангилаанаасаа бусад бүх зангилаанд цэгээс цэгт холболтоор холбогдоно. Энэ нь “Hub” ба “Spoke ” маягийн холболт юм. ‘’Hub” нь төвийн зангилаа ба төвийн зангилаанаасаа бусад зангилаандаа холбогдохийг “ spoke” гэнэ. (1 ерөнхий төвийн зангилаанаасаа эхлэн цэгээс цэгт холболт хийнэ) Бүх мэдээлэл нь сүлжээний зангилаануудын хооронд шилжих ба төв зангилаа руугаа шилжих боломжтой.

Топологийн хэлбэр, ангилал

5:43 AM Edit This 0 Comments »

Топологийн үндсэн хэлбэрүүд

Сүлжээний топологийн элементүүдийн зохион байгуулалтанд сүлжээний үндсэн топологийн хосолсон бүтцийн авч үздэг.Хамгийн энгийн топологийн хэлбэрүүдэд:

Bus(шугаман, шугаман bus)

Од

Цагирган

Торон (бүрэн болон бүрэн бус холболттой)

Модон

Хосолсон

Сүлжээний топологийн ангилал

Сүлжээний топологи нь дараах 3 хэсэгтэй.

  • Физикийн топологи
  • Логик топологи
  • Дохионы топологи

Дохио болон физикийн топологийг хэрэглэх үед эдгээр нв өөр хоорондоо ялгаатай эсвэл бага ялгаатай байж болно.

Топологи

5:28 AM Edit This 0 Comments »

Сүлжээний топологи нь сүлжээний элементүүдийг зохион байгуулдаг. Элемент гэдэгт компьютерийн сүлжээ хоорондын холболт, түүний зангилаа орно. Зангилаануудын холболтыг физикийн болон логик талаас нь авч үздэг. Мөн LAN сүлжээний топологи нь сүлжээг физикийн ба логик талаас нь тус тус зохион байгуулдаг. LAN сүлжээ нь 1 болон түүнээс олон зангилааг сүлжээн дэх бусад цэгтэй холбож өгдөг бөгөөд зураг дээр эдгээр зангилаа, холболтыг сүлжээний топологийн физик талаас нь геометрээр үзүүлжээ. Үүнтэй адилаар сүлжээний логик топологи нь сүлжээний зангилаануудын хоорондох мэдээллийн урсгалыг тодорхойлон дүрсэлдэг. Сүлжээний топологийн физикийн болон логик тал нь өөр хоорондоо адил болон ялгаатай байж болно. Сүлжээний топологийн хэсгүүд нь зангилаануудын хоорондын холболтын хэлбэр дүрсийг графикаар илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл сүлжээний физик хэсэгт гэдэг нь графикийн онол юм. Зангилаануудын хоорондох зай, физикийн холболт, мэдээлэл дамжуулах хурд дохионы хэлбэрүүд нь сүлжээний топологи тус бүрд ялгаатай эсвэл адил байж болно.