Бүхнийг дуусгая

8:30 AM Posted In Edit This 0 Comments »
Замхаран одсон хайр сэтгэл
Зүрхний гүнээс арчигдан мартагдсан ч
Зүүд нойронд сэмхэн бодогдон
Зовлонт нулимсыг дахин сэтрээнэ

Сүүлийн удаа чамайг дурссан болог
Эцсийн удаа таныг санссан болог
Бүхнийг одоо энд л цэгэлье
Бүхнийг одоо энд л дуусгая

Гэрэлт ирээдүйн өмнө минь дэлгэрэхэд
Гунигт амьдралаа дурсамжиндаа үлдээе
Гэмт хэрэгтэн нь чи болсон
Гэгэлзхэн учралаа ардаа нь орхьё

Ахиад дурлалтай учирах үед
Алдаж эндэсэнээ засаж суралцая
Зүрхний минь алуурчин нь та болсон
Зуурдын хайраа өнгөрсөнд хадгалья

Би чамдаа хайртай

8:28 AM Posted In Edit This 0 Comments »
Уучлаарай хайрт минь чамдаа хэлээгүй явсанд минь
Урсах нулимсаа арчин байж чамайгаа орхисон шүү
Уйтгарлаж буй сэтгэлийг минь чи ойлгож байгаа болов уу
Уучлаарай хайрт минь чамдаа хэлээгүй явсанд минь

Өршөөгөөрэй хайрт минь чамайгаа үнсээгүй явсанд минь
Өдөр шөнөжингөө чинийхээ тухай бодон байж чамайгаа орхисон шүү
Өнчин зүрхэндээ шаналсныг минь чи мэдэж байгаа болов уу
Өршөөгөөрэй хайрт минь чамайгаа үнсээгүй явсанд минь

Намайг буу мартаарай насан туршдаа бодоорой
Нандин энэ хайраа нандигнаж чи минь хадгалж яваарай
Нарт ертөнц дээр хамгийн сайхан аз жаргалыг олж аваарай
Намайг буу мартаарай насан туршдаа бодоорой

Зүүдэнд чинь гэрэлтэн харвасан од минийх байсныг мэдсэн үү
Зурвас бичин чамдаа би үлдээсэн, үг бүрийг нь ойлгож уншаарай
Зүүгээр шивүүлсэн мэт зүрх минь агуу ихээр шаналлаа
Зүүдэнд чинь гэрэлтэн харвасан од минийх байсныг мэдсэн үү

Ирээдүйн амьдралаа ярьж байсан шигээ биелүүлж үл чадна
Идэр залуу насандаа анхны хайраараа чамайгаа хайрласандаа баяртай
Инээд хөөрөөр бялхаж аз жаргалтай байсан хоёулаа
Ирээдүйн амьдралаа ярьж байсан шигээ биелүүлж үл чадна

Асгарах нулимсыг чинь тогтоож би дийлэхгүй
Амьдралын хар цагааныг чи минь одоо ухаарч ойлгоорой
Аз жаргалтай мөчөө бодон амраг намайгаа дурсаарай
Асгарах нулимсыг чинь тогтоож би дийлэхгүй

Диваажин гэж байдаг юм байна хайрт минь
Далавч ургуулаад чамдаа нийсэн очихсон
Дэргэдээс чинь харж байв ч, цугтаа байж чадахгүй нь
Диваажин гэж байдаг юм байна хайрт минь

Тэнгэр дээрээс үзэсгэлэнт чамайгаа хараад байх нь миний жаргал
Тэврээд авъя гэхлээр бидний дунд нэгэн том хана
Түшиг болон нууцханаар чамдаа би чинь тусалъя
Тэнгэр дээрээс үзэсгэлэнт чамайгаа хараад байх нь миний жаргал

Би чинь чамдаа хайртай шүү чи минь наддаа итгээрэй
Бурхан биднийг салгаагүй бол цугтай энэхэн хорвоог элээх байсан
Булбарайхан гарыг нь атгаад хэзээ ч ахин тавимааргүй байна
Би чинь чамдаа хайртай шүү чи минь наддаа итгээрэй

Хагацал биднийг тойрсонгүй дайраад гарсанд итгэмээргүй
Хун шувууны нэг нь нуураа орхиод нисэн одлоо
Хоргодон байж чамаасаа би үүрд хагацлаа
Хагацал биднийг тойрсонгүй дайраад гарсанд итгэмээргүй

Шөнө дундын сэрэмгүй зүүдэнд чинь хайрт чамтайгаа уулзъя даа
Шивнэн байж хайраа чинийхээ чихэнд хэлье дээ
Шиврээ бороо болон чамдаа би чинь хүрье дээ
Шөнө дундын сэрэмгүй зүүдэнд чинь хайрт чамтайгаа уулзъя даа

Алсаас харан чамайгаа хайрлах ёстой юм байлгүй дээ
Алтан нартай цуг чинийхээ дээрээс гийе дээ
Амраг чамдаа үнэн сэтгэлээсээ хайртай шүү
Алсаас харан чамайгаа хайрлах ёстой юм байлгүй дээ

Сүүлчийн хэдэн үгээ чамдаа энэ шүлгээрээ илгээе
Сайхан амьдралыг олоод сэтгэл өөдрөг амьдраарай
Сартай тэнгэрлүү харах болгондоо сэмхэн миний тухай бодоорой
Сүүлчийн хэдэн үгээ чамдаа энэ шүлгээрээ илгээе

Дэндүү их хайртайдаа чамтай би ханилахгүй

8:21 AM Posted In Edit This 0 Comments »
Дэндүү их хайртайдаа
Чамтай би ханилахгүй
Дэргэд чинь өнгөө гээж
Дээлэнд чинь нулимсаа шингээхгүй

Илүү хайртай

8:12 AM Posted In Edit This 0 Comments »

Тэрэнд намайг тэр хайрлахаас илүү хайртай
Тэрний өөрийгөө хайрлах сэтгэлээс илүү хайртай
Та нарын тэрнийг гэх халамжаас илүү хайртай
Тамтаггүй ихээр би тэрэнд илүү хайртай

Хайр гэдэгт түүн шиг хайртай
Хайртай гэдэгт түүний адилаар хайртай
Хардана түүнийг өөрийн хайртай
Харамлана би түүнийг өөрийн хайраас

Өөрийгөө танихгүй байна
Өнөөдөр бүхэл зүйл нэг л өөр
Өөрийнхөө биеэс нисээд одчихсон юм шиг
Христын сүмд будадын лам сууж байгаа мэт

Хорвоог гэрэлтүүлэх дуу хүний оршуулга дээр аялах мэт
Цэнгэг нуурын загас, муурын хажууд сэлэх мэт
Цэлмэг тэнгэрийн шувуу, эрх чөлөөтэй нисэхийг хүсэх мэт

Наран жаргаж, Саран гийхэд амьдрал эхлэх мэт
Нас ахих биш, нас цөөрөхдөө үхэлрүү ойртох мэт
Өөрийгөө би танихгүй байна
Өөрөө би чинь хэн билээ?

Уурлах нь өвчин мөн үү?

4:36 AM Posted In Edit This 0 Comments »

Бие махбодьтой биш, сэтгэл санаатай холбоотой уур уцаарыг " ямар нэг нөхцөл байдал, үйл явдлаас болж сэтгэлд мэдрэгдэх хурцадмал байдал" гэж тодорхойлдог. Уур уцаар гэдэг нь маш хүчтэй сэтгэлийн хөдөлгөөн эсвэл хямралаас шалтгаалан өөрийгөө хянаж чадахаа больж, үүнийгээ хашгирах, уйлах, инээх зэргээр илэрхийлж байгаа хүний байдал юм. Ер нь ууртай байгаа байдлыг мэдрэлийн өвчинтэй андуурахгүй байх хэрэгтэй. Мэдрэлийн систем нь тогтворгүй байгаа хүнийг мэдрэлийн өвчтэй гэдэг. Энэ байдлаас болж бие махбодио хянаж чадахаа больж, өвчинд хүргэдэг. Ийм өвчтэй хүний алхаа гишгээ эв хавгүй болж, хялбархан хөөрч, сэтгэл санааны тогтворгүй байдалтай болдог бөгөөд ихэнхдээ энэ бүх шинж зэрэг илэрдэг.
Уурлаж уцаарлах нь тодорхой нэг өвчин биш юм. Ихэнхдээ бага насаа хүнд хэцүү орчинд өнгөрүүлсэнээс үүдэн насанд хүрэхэд хүртэл үргэлжилдэг муу зан гэнэ. Нийгэмд энэ байдлыг эерэг тал мэт хүлээн авч, хүмүүст бахархмаар байдал мэт үзүүлж, кино найруулагчид энэ зорилгоор дүр бүтээж байвал уур уцаартай байдал нь архидан согтуурах шиг нийгмийн өвчин болно.
Угаас мэдрэлийн системийн хамгийн хүчтэй илэрдэг онцлог нь өөрийн мэдрэхүй болон хувийн шинж чанараа хянах чадваргүй болдог байдал юм. Хүний тархины үйл ажиллагааны дээд хэлбэрийн энэ цогц үйлдэл нь хүнийг итгэл үнэмшлээ үл хайхран, өөрийн зуршил, хэвшлээ дагахад хүргэдэг бөгөөд үүний төлөө үхэхэд бэлэн болдог юм.

Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань тамхи их татах болжээ

4:30 AM Posted In Edit This 0 Comments »
Сүүлийн үед охидууд маань тамхи ихээр татах болжээ.Уг нь Монголын маань гэрэлт ирээдүй болсон залуу сайхан охид ирээдүйд эх болох тэд маань тамхи татаад байвал яаж эрүүл хүүхэд төрөх билээ дээ.Та тамхины найрлаганд ордог химийн бодисуудыг харна уу?
Acetanisole, Acetic Acid, Acetoin, Acetophenone, 6-Acetoxydihydrotheaspirane, 2-Acetyl-3- Ethylpyrazine, 2-Acetyl-5-Methylfuran, Acetylpyrazine, 2-Acetylpyridine, 3-Acetylpyridine, 2-Acetylthiazole,
Aconitic Acid, dl-Alanine, Alfalfa Extract, Allspice Extract, Oleoresin, And Oil, Allyl Hexanoate, Allyl Ionone, Almond Bitter Oil, Ambergris Tincture, Ammonia, Ammonium Bicarbonate, Ammonium Hydroxide, Ammonium Phosphate Dibasic, Ammonium Sulfide, Amyl Alcohol, Amyl Butyrate, Amyl Formate, Amyl Octanoate, alpha-

Хүнийг унтаж байгаагаар нь зан аашийг нь тодорхойлж болдог гэнэ

4:24 AM Posted In Edit This 0 Comments »
Судлаачид нь энэхүү дүгнэлтийг туйлын үнэн бодит зүйл хэмээн хүлээн авахгүй байхыг зөвлөж байна. Учир нь судалгаанд оролцож буй хүмүүсийн зан аашийг тодорхойлохдоо стандарт асуултаар биш, өөрсдийх нь үгээр тодорхойлжээ. Дараа хийх шинэ судалгаа нь илүү тодорхой болно гэж тэд үзэж байна. Гэвч та өөрийн зан аашаа тодорхойлж болно. Унтаж буй байрлалын дагуу хүний зан төрхийг тодорхойлсон нь:

Үр хөврөл / бөмбөг шиг эвхрэлдэж унтах / - ичимхий, эмзэг хүн

Далайн од / түрүүлгээ харж, гараа алдлан унтдаг хүмүүс / - хүнийг сайн сонсдог, зөөлөн, амархан нөхөрлөдөг

Цэрэг / доош хараад гараа биеэдээ наан унтдаг хүмүүс / - өөртөө өндөр шаардлага тавьдаг хүмүүс

Чөлөөтэй унтагчид / дээш хараад, гараа алдлан унтдаг хүмүүс / - хангөн хуумгай , нээлттэй хүмүүс

Мод / хажуулдан, гараа дэрлэж, нөлөө алцайн унтдаг хүмүүс / - тайван, нийтэч хүмүүс