Уурлах нь өвчин мөн үү?

4:36 AM Posted In Edit This 0 Comments »

Бие махбодьтой биш, сэтгэл санаатай холбоотой уур уцаарыг " ямар нэг нөхцөл байдал, үйл явдлаас болж сэтгэлд мэдрэгдэх хурцадмал байдал" гэж тодорхойлдог. Уур уцаар гэдэг нь маш хүчтэй сэтгэлийн хөдөлгөөн эсвэл хямралаас шалтгаалан өөрийгөө хянаж чадахаа больж, үүнийгээ хашгирах, уйлах, инээх зэргээр илэрхийлж байгаа хүний байдал юм. Ер нь ууртай байгаа байдлыг мэдрэлийн өвчинтэй андуурахгүй байх хэрэгтэй. Мэдрэлийн систем нь тогтворгүй байгаа хүнийг мэдрэлийн өвчтэй гэдэг. Энэ байдлаас болж бие махбодио хянаж чадахаа больж, өвчинд хүргэдэг. Ийм өвчтэй хүний алхаа гишгээ эв хавгүй болж, хялбархан хөөрч, сэтгэл санааны тогтворгүй байдалтай болдог бөгөөд ихэнхдээ энэ бүх шинж зэрэг илэрдэг.
Уурлаж уцаарлах нь тодорхой нэг өвчин биш юм. Ихэнхдээ бага насаа хүнд хэцүү орчинд өнгөрүүлсэнээс үүдэн насанд хүрэхэд хүртэл үргэлжилдэг муу зан гэнэ. Нийгэмд энэ байдлыг эерэг тал мэт хүлээн авч, хүмүүст бахархмаар байдал мэт үзүүлж, кино найруулагчид энэ зорилгоор дүр бүтээж байвал уур уцаартай байдал нь архидан согтуурах шиг нийгмийн өвчин болно.
Угаас мэдрэлийн системийн хамгийн хүчтэй илэрдэг онцлог нь өөрийн мэдрэхүй болон хувийн шинж чанараа хянах чадваргүй болдог байдал юм. Хүний тархины үйл ажиллагааны дээд хэлбэрийн энэ цогц үйлдэл нь хүнийг итгэл үнэмшлээ үл хайхран, өөрийн зуршил, хэвшлээ дагахад хүргэдэг бөгөөд үүний төлөө үхэхэд бэлэн болдог юм.

0 comments: