Топологи

5:28 AM Edit This 0 Comments »

Сүлжээний топологи нь сүлжээний элементүүдийг зохион байгуулдаг. Элемент гэдэгт компьютерийн сүлжээ хоорондын холболт, түүний зангилаа орно. Зангилаануудын холболтыг физикийн болон логик талаас нь авч үздэг. Мөн LAN сүлжээний топологи нь сүлжээг физикийн ба логик талаас нь тус тус зохион байгуулдаг. LAN сүлжээ нь 1 болон түүнээс олон зангилааг сүлжээн дэх бусад цэгтэй холбож өгдөг бөгөөд зураг дээр эдгээр зангилаа, холболтыг сүлжээний топологийн физик талаас нь геометрээр үзүүлжээ. Үүнтэй адилаар сүлжээний логик топологи нь сүлжээний зангилаануудын хоорондох мэдээллийн урсгалыг тодорхойлон дүрсэлдэг. Сүлжээний топологийн физикийн болон логик тал нь өөр хоорондоо адил болон ялгаатай байж болно. Сүлжээний топологийн хэсгүүд нь зангилаануудын хоорондын холболтын хэлбэр дүрсийг графикаар илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл сүлжээний физик хэсэгт гэдэг нь графикийн онол юм. Зангилаануудын хоорондох зай, физикийн холболт, мэдээлэл дамжуулах хурд дохионы хэлбэрүүд нь сүлжээний топологи тус бүрд ялгаатай эсвэл адил байж болно.

0 comments: