Linux history

5:57 AM Posted In Edit This 0 Comments »

1969 оноос эхлэн Unix-ийн үндэс суурийг AT T Bell labs-д Dennis,Ritchie,Ken Thompson,Ruddy Canady болон бусад хөгжүүлэгчид тавьжээ.Анх Unix-ийг бүрэн эхээр нь Unics гэж нэрлэн дуулсан билээ.Анх pdp-7 програмчлалын хэл (доод түвшний програмчлалын хэл) дээр “Space Travel ” гэдэг тоглоомыг Unix-д зориулж бүтээж байсан байна.PDP-7 дээр бичсэн 3 дах дижитал 18 bit-ийн машин байлаа. Unix системийн хамгийн гол хөдөлмөрийн хэрэгсэл нь File системийг хэрэглэх байлаа.1970 оноос эхлэн pdp-7 маш хурдан хуучирч эхэлсэн байна. Pdp-ийн менежментийн болон зарим нэг асуудлыг нь шийдсэн pdp-11-ийг 65000$-оор Unix-д зориулан худалдан авсан байна. Шинэ системд зориулсан толгойг удирдах програм хангамжийн бичилтийг сайжируулах ажлыг Bell labs зах зээлээс нь эрхийг нь аван үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх болсон.Шинэ систем бараг 1970 оны сүүлчээс нэвтэрч эхэлсэн ч дискгүй байсны улмаас уг оны 12 сар хүртэл бараг бүрэн ашиглагдаагүй байна. Unix-ийг анх машины доод түвшний хэл болох assembler дээр програмчилсан юм.Гэсэн хэдий ч ирээдүйн зорилго нь програмчлалын дээд түвшний хэл дээр Unix-ийг зохион байгуулах явдал билээ.

1971 оноос эхлэн Thomson Unix –г сэргээн програмчилахаар шийдсэн байна. Тэр энгийн хэлээр програмаа бичээд түүнийгээ B гэж нэрлэсэн байна.Түүнчлэн зарим нэг тал дээр програмчлалыг нь өөрчлөөд NB хэл гэж өөрөөр нэрлэсэн.B хэлний зарим нэг зүйлийг эмхтгээд , түүн дээр зарим нэгэн нэмэлт хийгээд түүнийгээ C гэж нэрлэсэн.

Thompson 1972 оны зунаас Unix-д хэрэглэгдэх C -д зарим нэгэн нэсэлт засвар хийн сэргээсэн байна.(Unix-ийн патентийн эрхийг Bell Labs-д аль хэдийн өгсөн үе байлаа.)

Ritchie зарим нэг бүтцийг C дээр нэмэлтээр хийж өгсөн байна.Тиймээс дараа жилийн зун нь сэргээн бичих Unix системийн ажил дуусгавар болсон билээ.

1976-1977 Thompson 6 сарын хугацаагаар California-Berkley (UCB)-н Их сургуульд айлчилан очиж PC-ийн шинжлэх ухааны талаар хичээл заасан байна.Тэр үүндээ Unix-ийн тухай голчлон оруулсан байна.Thompson Bell Lab-д буцаж ирэхдээ Berkley-ийн оюутан,пропесруудтай хамтран Unix-ийг шинэчлэн хөгжүүлэх ажлыг хийсэн байлаа. BSD-Berkley Software distribution.BSD сүлжээний TCP/IP-г ашиглах боломжгүй байлаа. Darpa-аас ерөнхийдөө санхүүжилтийн ажлыг хийдэг байсан байна. Internet –ийг бий болгоход тоног төхөөрөмжүүд ба TCP/Ip-г өргөн ашиглах болсон байна.Ингээд 1984 оноос эхлэн computer-ийн бизнес хөгжиж эхэлсэн байна.

Sun Microsystems,SGI,HP,NCR,IBM-д Unix үйлдлийн системийг эзэмшин хэрэглэх болсон.1980 оноос өмнө Unix-ийн Хамгийн том түгээгч нь Xenix байсан.

1993 онд Novell Unix-ийг Santa Cruz operation (SCO)-д худалдсан байна.Unix-ийн зарим нэг стандартаас дурьдъяа.

Posix-portable operation system interface

Xpg-Single Unix Specifications

Unix төст үйлдлийн систем болсон энэ нь Linux ба ерөнхийдөө Unix-тэй төстэй.

1991 оноос эхлэн Linus Torvalds Linux-ийг хөгжүүлэх болсон байна. Үйлдлийн системийн гол үндэс нь kernel(цөм) ба түүнчлэн GNU(1984 оноос эхлэн хөгжсөн Unix төст систем болох Linux-д зориулан хөгжүүлсэн чөлөөтэй татаж болох програм хангамжтай General public licence) –ийн тусламжтайгаар Linux хөгжсөн байна. Linux-д туслах зорилгоор зарим нэгэн tools,application-ийг нэмж өгсөн байна.Их сургуулийн оюутнууд өөрийн гэсэн Package болон ялгаатай kernel-тэй Linux-ийг хэрэглэх болсон .Linux –ийг худалдааны болон худалдааны бус гэж 2 хуваадаг. Ерөнхийдөө Linux-ийг худалдах нь олон мянган долларын бизнес болж байлаа. Та Linux тархацаас Red Hat,Suse,Mandrakesoft болон бусад тархацыг авч хэрэглэж болно. Та Linux-ийг хэрэв худалдан авахаар шийдсэн бол хэд хэдзн company-аас худалдан авч болно. Linux нь өөртөө Firewall-ийн хамгаалалт болон CD-ROM,Floppy,TV үзэх програмуудтай байдаг.Company-уудад Linux-ийг хэрэглэхэд хялбар болгох үүднээс тархацуудыг нь тус тусад нь хөгжүүлэх болсон байна.Ихэнх тархацыг нь чөлөөтэй татан авах боломжтой болгосон байна. Түүнчлэн Linux,Unix 2 нь 2 уулаа нээлттэй эхийн програм хангамж чөлөөтэй татаж авч болдог.Та зөвхөн татаж авахаар барахгүй нээлтэй эхийн кодыг нь өөрийн үйлдлийн системдээ кодыг бүтээж болно.




0 comments: