Түгээмэл хэрэглэгддэг протоколууд:

4:50 AM Posted In Edit This 0 Comments »

  • TCP/IP(Transmission control protocol /Internet protocol)-дамжуулалт удирдлагын протокол / Интернет протокол /
  • HTTP (Hyper text markup language) Кодын системчлэлийн хэл
  • POP3 (Post office protocol 3 ) илгээлтийн протокол
  • SMTP(Simple Mail transfer protocol) майлын хөрвүүлэлтийн протокол
  • FTP (File Transfer Protocol) Файл хөрвүүлэлтийн протокол
  • IP(Internet protocol) Интернетийн протокол
  • DMCP(Dynamic Host Configuration protocol)
  • IMAP(Internet Message Access protocol) интернет мессеж баазын протокол

Аз жаргалын төгсгөлд

7:04 AM Posted In Edit This 0 Comments »
Дахилт:Аз жаргалын төгсгөлд нулимс унагалаа
Ахиад л би бурууг хүлээж чамайгаа явууллаа
Зориг гарган чамдаа хэлсэн үг минь салхинд хийслээ дээ
Чамайг явууллаа чамайг явууллаа хайрт минь чамайг явууллаа
1.Хайрт миь чамаас үүнийг л гуйя чи яваад өг л дөө хайргүйгээс хойш намайг зовоож битгий нүүр өг л дөө хангалттай шаналж байхад шархыг минь бүү хөнд л дөө хамаг бүхнээ зориулсан түүнийхээ гараас хөтөл л дөө надад эрхэлдэг шигээ санаад дандаа битгий зөрүүдлээрэй надаас илүү хайрлах нь уу адилтгаж битгий зүйрлээрэй нулимс унасан нүдээ түүндээ олон битгий үзүүлээрэй нуугдаж байгаа тэр хайрыг нь хэлүүлэх гэж битгий хүчлээрэй ондоо эр мөрөөдөн суугаа хайрыгаа араас нь тэврээд л одоо тэгтэл намайг хар даа сэтгэл минь төмөр шиг зэврээд л аз жаргал минь энэ мөчөөс төгсгөл болон үлдлээ дээ аз жаргалыг чамдаа хүсээд зай тавин үлдээе дээ
Дахилт:Аз жаргалын төгсгөлд нулимс унагалаа
Ахиад л би бурууг хүлээж чамайгаа явууллаа
Зориг гарган чамдаа хэлсэн үг минь салхинд хийслээ дээ
Чамайг явууллаа чамайг явууллаа хайрт минь чамайг явууллаа
2.Надаас үүнийг хэзээ ч хүссэн би чамдаа үгүй гэхгүй найз залуутай байсан бол чам шиг л өөр хүнд өврөө нээхгүй сайхан байсан жаргалтай байсан ч тэрний төлөө нүцгэн хэвтэхгүй чамдаа л ганцхан хайртай болохоор ийм бодол би тээхгүй хайртай хүнийхээ сэтгэлийг нь ..... шиг би сэвтээхгүй харин надад буруу байсныг одоо ч би үгүйсгэхгүй гэнэн байвал уучил чамаасаа ахин гомдол нэхэхгүй хэзээ ч эмэгтэй хүнд чамд итгэсэн шигээ итгэхгүй ээ би мэднээ намайг чи минь хуурч байсныг чинь би мэднээ надаас холдоод явахыг чинь би мэднээ ондоо эр бодож байсныг чинь би мэднээ би мэднээ би мэднээ би мэднээ болохгүй бүхнийг болгох гэж хайртайдаа би их тэсдэг байсан боол чинь аятай буруутай л юм шиг чиний л өмнө бөхийдөг байсан ингэлээ гээд ганц удаа намайг ойлгохынхоо оронд чи уйлж байсан итгэ л дээ надад гэхдээ чи намайг хуурч байсан чамаас асууя намайг хуурч байхдаа чи жаргалтай байсан уу чамаас асууя намайг өчүүхнээр бодоход сайхан байсан уу чамаас асууя өнгөрсөн бүхэнд надад ганц хайртай байсан уу чамаас асууя үнэн сэтгэлээсээ ахиад асууя хуурч байсан уу өөр хэн нэгэнтэй байна гэхэд чинь би галзуурах дөхсөн үнэндээ надад байсан сайхан бүхэн чиний хайртай хамт мөхсөн би хэлж чадахгүй нь нулимс урсаж байна сэтгэл минь дээр үхсэн биетэй л болохоос би хүн биш чиний хувьд аль эрт өнгөрсөн
Дахилт:Аз жаргалын төгсгөлд нулимс унагалаа
Ахиад л би бурууг хүлээж чамайгаа явууллаа
Зориг гарган чамдаа хэлсэн үг минь салхинд хийслээ дээ
Чамайг явууллаа чамайг явууллаа хайрт минь чамайг явууллаа

Монгол улсын төрийн дуулал

6:54 AM Posted In Edit This 0 Comments »

Дархан манай тусгаар улс

Даяар монголын ариун голомт

Далай их дээдсийн гэгээн үйлс

Дандаа энхжин үүрд мөнхжинө.

Хамаг дэлхийн шудрага улстай

Хамтран нэгдэн эвээ бэхжүүлж

Хатан зориг бүхий чадлаараа

Хайртай монгол орноо мандуулъя

Өндөр төрийн сүлд ивээж

Өргөн түмний минь заяа түшиж

Үндэс язгуур хэл соёлоороо

Үрийн үрдээ өвлөн бадраая

Эрэлхэг Монголын ардууд

Эрх чөлөө жаргалыг дээдэлж

Жаргалын түлхүүр хөгжлийн тулгуур

Жавхлант манай орон мандутгай

Дархан манай тусгаар улс

Даяар монголын ариун голомт

Далай их дээдсийн гэгээн үйлс

Дандаа энхжин үүрд мөнхжинө

Хамаг дэлхийн шудрага улстай

Хамтран нэгдэн эгнээгээ бэхжүүлж

Хатан зориг бүхий чадлаараа

Хайртай монгол орноо мандуулъя

Эмчийн сайхан сургууль

6:50 AM Posted In Edit This 0 Comments »

Анагааж эдгээх мянган увидсаа

Эрдмээс дээжилж бидэнд өвлүүлсэн

Ээжээс өөрцгүй эрхэм сургаальтай.

Эрдэмт мэргэн багш нартай.

Энэ яваа насаараа бид

Эрхэм ачий нь марташгүй

Эцгийн цагаан өргөө шиг

Эмчийн сайхан сургууль шүү

Түмэн ардынхаа төлөө цохилох

Хүчийг зүрхэнд минь шингээсэн

Хүний төлөө амиа ч хайрламгүй

Хүслийн жигүүр бидэнд хайрласан

Дахилт

Элсүүлж авсан анхны өдрөө

Эрдмийн алтан түлхүүр атгуулсан

Эрүүл энхийн соргог манаа

Эмчийн тангараг бахтай өргүүлсэн

Дахилт

Мэргэн үгс

8:45 PM Posted In Edit This 0 Comments »
Өчүүхэн чармайлт гэгч гайхалтай хүч.
Өөрт буй авъяас чадвараа шууд л ажил хэрэг болгож бай.
Ямарваа нэг ажлыг тууштайгаар эцсийн үр дүнг нь үзэтлээ хийх хэрэгтэй.
Оновчтой шийдвэр гаргах чадварыг өөртөө бий болгох.
Ашиглах тусам ажиллагаа нь сайжирдаг зүйлс энэ бол уураг тархи.
Одоо байгаа "өөрийн " байдлаа зөвөөр мэдэрсэн хүний давуу тал.

Бусдыг бүү дуурай

8:33 PM Posted In Edit This 0 Comments »
Ямар нэгэн алдар хүндэт хүрсэн хүнийг дуурайх нь тийм ч муу биш.Гэхдээ тодорхой амжилтанд хүрэхгүй амьдралын ихэнх өдрөө яг л сармагчин мэт өнгөрөөнө гэсэн үг. Тэр хүний муу дутагдалтай талыг нь дуурайвал ямар үр дүнд хүрч болох бэ? Мэдээж үр дүн сайн байхгүй нь ойлгомжтой.Тиймээс өөрөөр өөрийхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж санаж, бодож байгаа зүйлээ чөлөөтэй хэлж байх хэрэгтэй гэж бодож байна.

Зав гарвал заавал үзэх блог

2:53 AM Edit This 0 Comments »
Зав гарвал заавал үзэх блог гэсэн нэртэйгээр яагаад блог бичих болов оо. Хэн боловч завтай болсон үедээ миний блог руу орж хэрэгтэй мэдээллээ авч болно шүү. Цаашид хэрэгтэй болов уу гэж бодсон бүхнээ идэвхтэйгээр бичиж байх болно. Та бүхэн ч шүүмжлэлийг цаг тухайд нь алдааг минь хэлж байгаарай. Монголын залуусаа хамтдаа хөгжицгөөе.Зав гарвал зүгээр сууж болохгүй шүү. Миний блогийг зав л гарвал уншиж байгаарай.