Эмчийн сайхан сургууль

6:50 AM Posted In Edit This 0 Comments »

Анагааж эдгээх мянган увидсаа

Эрдмээс дээжилж бидэнд өвлүүлсэн

Ээжээс өөрцгүй эрхэм сургаальтай.

Эрдэмт мэргэн багш нартай.

Энэ яваа насаараа бид

Эрхэм ачий нь марташгүй

Эцгийн цагаан өргөө шиг

Эмчийн сайхан сургууль шүү

Түмэн ардынхаа төлөө цохилох

Хүчийг зүрхэнд минь шингээсэн

Хүний төлөө амиа ч хайрламгүй

Хүслийн жигүүр бидэнд хайрласан

Дахилт

Элсүүлж авсан анхны өдрөө

Эрдмийн алтан түлхүүр атгуулсан

Эрүүл энхийн соргог манаа

Эмчийн тангараг бахтай өргүүлсэн

Дахилт

0 comments: