Блог бичнэ ээ

2:10 AM Posted In Edit This 1 Comment »
Би уг нь яг 1 жилийн өмнө блог оо нээсэн юмаа. Багш нэг өдөр орж ирээл блог хийхийг зааж өглөө. За тэгж байгаал нэг юм бичнэ дээ гэж бодсоор л байлаа. Тэгээд яаж блог оо гоё болгох вэ гэж баахан бодлоо. Нэг л гоё юм хиймээр санагдаад тэр шүү дээ. Ингэж бодоод нилээн ч хугацаа өнгөрлөө. За тэгээд саяхнаас блогоо шинэчлэх санаа гарлаа. Юуны өмнө нэг л эмэгтэйлэг блогтой болохыг хүслээ.Template хайх ажилдаа орлоо. Блогийн үндсэн template-ийн дизайнууд нэг л таалагдсангүй. Баахан template татлаа. За ингээд баахан код хуулаад тавьчихлаа. Тэгсэн блог маань цав цагаан ямар ч template гэх юмгүй болчлоо. Баахан сэтгэлээр унав. Өө бас юу бичих бэ гэж бодлоо. Ямар ч байсан эмэгтэй хүн юу бичдэг юм тэрийг нь л бичий гэж бодсон ч болдгүй ээ. Би ч ер нь эмэгтэйлэг юм хийх гээд чадахгүй юм байна.Эрэгтэйлэг л юм хийхээс дээ гэсэн санаа төрлөө. Надад ер эрэгтэйлэг зан чанар давамгай л даа. Эрэгтэйлэг байх нь хамаагүй амар юм байна да.Эцэст нь өөрийн бодож санасан, сонирхосон зүйлээ л бичиж байх шийдэлд хүрлээ.

1 comments:

Хайрын Од said...

hi yu bn da blog neesend chini bayr hurgii olon heregtei yum hiigeerei