Найз

6:37 AM Posted In Edit This 0 Comments »
Уйлахад нулимсыг минь арчих
Уйтгарлахад гунигийг минь хуваалцах
Баярлахад сэтгэлийг минь сонсох
Баашлахад зангийг минь мэдэх You are my best friend
Тэнгэр ниргэж тэнгис эргэсэн ч бид найзууд
Хазгай гишгэж хальтирч унасан ч бид найзууд
Хайрандаа шатаж ханиа сонгосон ч бид найзууд
Үрээ үзээд үхлээ хүлээсэн ч бид найзууд
Тэнгэрлэг бүхний дээд нь байгаарай
Тэмүүлэх зүрхний найз минь байгаарай
Нартад түгсэн мичид байгаарай
Насан туршын найз минь байгаарай

6:07 AM Edit This 0 Comments »

Гар, хөл, амны өвчний эмнэл зүй

Гар, хөл, амны өвчний халдварт өртөгсдийн 50-80%-д шинж тэмдэг илрэхгүй, ихэвчлэн 5-7 хоногийн дотор аяндаа эдгэрдэг. Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн нийт тохиолдлын 95 хүртэл хувь нь хөнгөн явцтай байдаг. Нийт тохиолдолын 1% нас барж болно. нас баралтын 80% нь уушгины цус алдалт, хаван, энцефалитийн шалтгаантай байдаг.

Онцлог шинж тэмдэг нь өвчтөний гарын алга, хөлийн ул, хурууны салаа, ам (хэл, завьж, зөөлөн тагнай, залгиурын ар хана, буйл), нилээд олон тохиолдолд өгзгөн дээр гүвдрүүт, цэврүүт, улаан суурьтай, цайвар цагаан гадаргуутай тууралт гарна. Амны тууралт ихэвчлэн шархалсан байна

Арьсны тууралт нь 1-2 өдөрт хавтгай буюу товгор улаан байдлаар гардаг. Тууралт нь загатнахгүй.

Гар, хөл, амны өвчний үед халуурах, гэдэс эвгүйрхэх, бөөлжих шинж тэмдгээс гадна хүүхдийн хоолой бага зэрэг улайж, шүлс гоожих, юм идэхдээ зовиурлаж болно.

Өвчний явцыг хөнгөн, дунд, хүнд гэж 3 ангилна.


Хөнгөн:

Өвчтөний гар, хөл, амны салст дээр өвөрмөц цэврүүт, улаан сууртай, цайвар цагаан гадаргуутай тууралт гарах, 37-37,9 хэм халуурах, бага зэрэг толгой өвдөх,

Дунд:

Өвчтөний гар, хөл, ам, нилээд тохиолдолд өгзөг, тохойн дээр өвөрмөц цэврүүт улаан суурьтай цайвар цагаан гадаргуутай тууралттай, амны тууралт ихэвчлэн шархалсан, бөөлжих, суулгах, хоолонд дургүй болох, 38 хэмээс дээш халуурах

Хүнд:

Өвчтөний гар, хөл, ам, өгзөг, биеэр олон тооны өвөрмөц тууралттай, амны тууралт ихэвчлэн шархалсан, бөөлжих, суулгах, толгой өвдөх, хоолонд дургүй болох, нэг хоногоос дээш хугацаанд 38 хэмээс дээш халуурах, зүрхний цохилт олшрох, амьсгаадах, шингэний дутагдалд орох, хүүхэд нойрмог болох, шээс алдах, цочромтгой болох, ихээр хөлрөх, гар, хөл бага зэрэг сулрах, мэдээгүй болох.

Хүндрэл:

Гар, хөл, амны тууралт нэмэгдэж уушигны хаван, цус алдалт, энцефалит, асептик менингит, цочмог сул саажилт, миокардитийн аль нэгээр хүндэрнэ.

1. Хөнгөн явцтай үед:

Эмнэлэгт хүргэх шаардлагагүй, хүүхдийг гэрт нь 14 хоног хүртэл хугацаанд гэрт нь тусгаарлаж, өвчилсөн тухай сургууль, цэцэрлэг, өрхийн эмчид мэдээлнэ.

Өвчтөний биеийн халууныг тогтмол үзэж, биеийн байдалд ажиглалт хийнэ.

Гэрт байх хугацаанд хүүхдийг дулаан хувцаслаж, аминдэмээр баялаг, илчлэг сайтай хоол хүнс хэрэглүүлнэ.

2. Дунд зэргийн явцтай үед:

Өрхийн болон түргэн тусламж, хүлээн авах, мэргэжлийн эмч нар өвчтөний биеийн байдалд үнэлгээ өгнө.

Өвчний явцыг дунд гэж үнэлбэл, халуун бууруулах, тайвшруулах эм уулгах, хэрэв бөөлжиж хоолоо шингээж чадахгүй бол:

Шингэн алдалтыг нөхөх

Судсаар шингэн сэлбэх

Ууж байгаа болон алдаж байгаа шингэний тэмдэглэл сайн хөтлөх

Амин чухал эрхний үйл ажиллагаа, захын судасны цусан хангамжийг тогтмол хянах

Гавлын доторх даралт ихсэх шинж тэмдгийг хянах (шингэнийг хязгаарлах шаардлага гарч болно) үйл ажиллагаа явуулна.

Шинж тэмдэгүүд даамжирсан байвал доорхи зөвлөмжийн дагуу эмнэлэгт хэвтэх эсэхийг шийднэ. Үүнд:

Шинж тэмдэг

≤3 нас

>3 нас

Халуурах

38 хэмээс дээш халуурсан, хугацаа хамаарахгүй

3 - с олон хоног 38 хэмээс дээш халуурсан

Зүрхний цохилт олшрох

Зүрхний цохилт 1 минутад 140-с дээш

Зүрхний цохилт 1 минутад 120-с дээш

Амьсгалын тоо олшрох

Амьсгалын тоо 1 минутад 35-с дээш

Амьсгалын тоо 1 минутад 30-с дээш

Хүнд эсвэл тогтворгүй байдлын бусад шинж тэмдэг илэрвэл, тухайлбал:

Хоолонд дургүй байх

Бөөлжих

Унтаа болох

Захын судасны цусан хангамж буурах

Ноомой болох

Дараах шинж тэмдэгийн аль нэг илэрвэл:

Асептик менингит

Миокардит

Энцефалит/энцефалопати

Цочмог сул саажилт


Нийт эцэг эхчүүдэд


Гар, хөл, амны өвчний үеийн зөвлөмж

Гар, хөл, амны өвчний хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүүхдийг гэрт нь 14 хоног гэрт нь тусгаарлана.

Гар, хөл, амны өвчнөөр өвчилсөн тухай сургууль, цэцэрлэг, өрхийн эмчдээ нэн даруй мэдэгдээрэй.

Өвчтөний биеийн халууныг тогтмол үзнэ.

Гар, хөл, амны өвчин туссан хүүхдийг дулаан хувцаслаж, аминдэмээр баялаг, илчлэг сайтай хоол хүнс хэрэглүүлнэ.

Гар, хөл, амны өвчний үед гэр бүлийн гишүүд гарын ариун цэврийг маш сайн сахиж, гараа савандаж угаах бөгөөд ариутгалын бодистой (1 л усанд 10 ширхэг шахмал хлорамин) уусмалаар, өвчтөний ялгадсаар (өтгөн, шүлс, цэврүүт тууралтын шүүс) бохирлогдсон орчны эд зүйлсийг арчиж ариутгана. Хөхүүл эхчүүд хүүхдээ хөхүүлэхдээ мөн гарын ариун цэврийг чанд сахина.

Гэр орондоо өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, агаар салхи сайн оруулж 15 минутаар өдөрт 2 цаг тутам агаар сэлгэж байх шаардлагатай.

Өвчтөний халуун 38 хэмээс ихсэх, тууралт нэмэгдэх, гүйлгэх, бөөлжих, толгой өвдөх, гар хөл сулрах, унтамхай болох зэрэг шинж тэмдэг өгвөл 100 тоот утсанд холбогдох бөгөөд бусад тохиолдолд өрхийн эмчдээ хандана уу.

9:25 PM Edit This 0 Comments »
Өөртөө л итгээрэй Магтаалын үгэнд бардаад яахав
Үнэн үгэнд хонзогноод яахав
Худалч хүнд хууртаад яахав
Хуурамч хүмүүст гомдоод яахав
Залхуу хүнд найдаад яахав
Замбараагүй явдалтанд үнэмшээд яахав
Амалсан бүхэнд итгээд яахав Алдсан юманд харамсаад яахав
Арван хуруу тэгш биш дээ
Алдаа оноогоо эрэгцүүлж бодно биз
Шударга үнэнийг олоход бэрх л дээ
Шулуун хэлэхэд өөртөө л итгээрэй.

Интернэт

5:12 AM Edit This 0 Comments »

TCP/IP протокол

4:59 AM Posted In Edit This 0 Comments »
TCP/IP протокол нь интернэтийн протокол юм.1969 онд Defence Research Projects Agency(Darpa)-ийн гаргасан ARPANET сүлжээ одоогийн интернэтийн буюу одоогийн хамгийн том компютерийн сүлжээний эхлэл болсон гэж үзлэг.
  • Энэхүү протокол нь үнэгүй бөгөөд компютерийн техник хангамж болон коипютерийн үйлдлийн системээс хамааралгүй ажихлдаг.
  • Ямар нэгэн физик сүлжээний техникээс хараат бус ажилладаг бөгөөд энэ нь олон төрлийн компютерийн сүлжээг нэгтгэх боломж олгодог.TCP/IP нь Token ring , Dial-up line, болон x25 net-д ажиллах чадвартай.
  • Хэрвээ сүлжээ интернэт шиг том хэмжээтэй бол сүлжээнд буй төхөөрөмжүүдийг хаяглах боломжтой.
  • Стандартчилагдсан хэрэглэгчдийн хэрэглээнд өргөн тархсан дээд түвшний протокол зэрэг юм .
TCp/ip протокол нь ISO/OSI загварын transport болон network layer-ийн түвшинд функц нь гүйцэтгэгдэнэ.

Түгээмэл хэрэглэгддэг протоколууд:

4:50 AM Posted In Edit This 0 Comments »

  • TCP/IP(Transmission control protocol /Internet protocol)-дамжуулалт удирдлагын протокол / Интернет протокол /
  • HTTP (Hyper text markup language) Кодын системчлэлийн хэл
  • POP3 (Post office protocol 3 ) илгээлтийн протокол
  • SMTP(Simple Mail transfer protocol) майлын хөрвүүлэлтийн протокол
  • FTP (File Transfer Protocol) Файл хөрвүүлэлтийн протокол
  • IP(Internet protocol) Интернетийн протокол
  • DMCP(Dynamic Host Configuration protocol)
  • IMAP(Internet Message Access protocol) интернет мессеж баазын протокол

Аз жаргалын төгсгөлд

7:04 AM Posted In Edit This 0 Comments »
Дахилт:Аз жаргалын төгсгөлд нулимс унагалаа
Ахиад л би бурууг хүлээж чамайгаа явууллаа
Зориг гарган чамдаа хэлсэн үг минь салхинд хийслээ дээ
Чамайг явууллаа чамайг явууллаа хайрт минь чамайг явууллаа
1.Хайрт миь чамаас үүнийг л гуйя чи яваад өг л дөө хайргүйгээс хойш намайг зовоож битгий нүүр өг л дөө хангалттай шаналж байхад шархыг минь бүү хөнд л дөө хамаг бүхнээ зориулсан түүнийхээ гараас хөтөл л дөө надад эрхэлдэг шигээ санаад дандаа битгий зөрүүдлээрэй надаас илүү хайрлах нь уу адилтгаж битгий зүйрлээрэй нулимс унасан нүдээ түүндээ олон битгий үзүүлээрэй нуугдаж байгаа тэр хайрыг нь хэлүүлэх гэж битгий хүчлээрэй ондоо эр мөрөөдөн суугаа хайрыгаа араас нь тэврээд л одоо тэгтэл намайг хар даа сэтгэл минь төмөр шиг зэврээд л аз жаргал минь энэ мөчөөс төгсгөл болон үлдлээ дээ аз жаргалыг чамдаа хүсээд зай тавин үлдээе дээ
Дахилт:Аз жаргалын төгсгөлд нулимс унагалаа
Ахиад л би бурууг хүлээж чамайгаа явууллаа
Зориг гарган чамдаа хэлсэн үг минь салхинд хийслээ дээ
Чамайг явууллаа чамайг явууллаа хайрт минь чамайг явууллаа
2.Надаас үүнийг хэзээ ч хүссэн би чамдаа үгүй гэхгүй найз залуутай байсан бол чам шиг л өөр хүнд өврөө нээхгүй сайхан байсан жаргалтай байсан ч тэрний төлөө нүцгэн хэвтэхгүй чамдаа л ганцхан хайртай болохоор ийм бодол би тээхгүй хайртай хүнийхээ сэтгэлийг нь ..... шиг би сэвтээхгүй харин надад буруу байсныг одоо ч би үгүйсгэхгүй гэнэн байвал уучил чамаасаа ахин гомдол нэхэхгүй хэзээ ч эмэгтэй хүнд чамд итгэсэн шигээ итгэхгүй ээ би мэднээ намайг чи минь хуурч байсныг чинь би мэднээ надаас холдоод явахыг чинь би мэднээ ондоо эр бодож байсныг чинь би мэднээ би мэднээ би мэднээ би мэднээ болохгүй бүхнийг болгох гэж хайртайдаа би их тэсдэг байсан боол чинь аятай буруутай л юм шиг чиний л өмнө бөхийдөг байсан ингэлээ гээд ганц удаа намайг ойлгохынхоо оронд чи уйлж байсан итгэ л дээ надад гэхдээ чи намайг хуурч байсан чамаас асууя намайг хуурч байхдаа чи жаргалтай байсан уу чамаас асууя намайг өчүүхнээр бодоход сайхан байсан уу чамаас асууя өнгөрсөн бүхэнд надад ганц хайртай байсан уу чамаас асууя үнэн сэтгэлээсээ ахиад асууя хуурч байсан уу өөр хэн нэгэнтэй байна гэхэд чинь би галзуурах дөхсөн үнэндээ надад байсан сайхан бүхэн чиний хайртай хамт мөхсөн би хэлж чадахгүй нь нулимс урсаж байна сэтгэл минь дээр үхсэн биетэй л болохоос би хүн биш чиний хувьд аль эрт өнгөрсөн
Дахилт:Аз жаргалын төгсгөлд нулимс унагалаа
Ахиад л би бурууг хүлээж чамайгаа явууллаа
Зориг гарган чамдаа хэлсэн үг минь салхинд хийслээ дээ
Чамайг явууллаа чамайг явууллаа хайрт минь чамайг явууллаа